УИХ-ын ээлжит сонгуульд 497 хүн нэр дэвшиж байгаа. Тэгвэл аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль 2288 хүн нэр дэвшиж байгаа юм байна. Ингээд 2016 оны сонгуульд нийтдээ 2786 хүн өрсөлдөж байгаа аж.
Нийслэлийн 22, сум, дүүргийн 339 сонгуулийн хороонд 20 гаруй мянган төрийн албан хаагч ажиллаж буй. Түүнчлэн аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд Мэдээллийн технологийн 31 багийн 144 гишүүн, мэдээллийн технологийн 2371 даамал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн 2526 ажилтан ажиллаж байгаа юм байна. Мөн энэ удаагийн сонгуульд 1.912.901 сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгджээ.
Сонгуулийн хуульд зааснаар сонгуулийн санал хураалтад нийтдээ 2687 автомат бүртгэлийн техник хэрэгсэл, 2500 ширхэг санал тоолох төхөөрөмжийг Тагнуулын ерөнхий газар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, тус Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн хамтарсан Ажлын хэсэг шалган туршиж, баталгаажуулан санал авах байруудад хүргэсэн байна.