8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар рекорд тогтоож, “Playtime” наадмын үеэр мансуурсан залуусыг саатуулсан өдөр

2016-06-30 18:31:00

Зуны өглөөний цэцэгс нь шүүдрийн усан тамгатай
Зузаан дулаан хөрс нь есөн эрдэнийн тамгатай
Зураг сайхан байгальдаа амьтан бүгдийн тамгатай
Зуун зууны түүx нь нууц товчоон тамгатай...

Дээдэс мэргэн өвгөдийн амиараа сольсон орон
Дээлтэй ард бидний хамгийн хайртай гүрэн
Зургаан үсэгтэй нэр нь бүтэн хэвээр манддаг юм
Завилаад суусан дүр нь тэнгэрийн тамгатай харагддаг юм... “Тэнгэрийн тамгатай эх орон”  шүлгээс иш татлаа. Энэ өглөө монгол хүн бүр зүрх сэтгэлдээ  эх орноо бодож сэрсэн гэдэгт итгэлтэй байна.   УИХ-ын ээлжит сонгуулиар ард түмэн дуу нэгтээгээр МАН-ыг сонгож, үнэмлэхүй ялалт байгууллаа. Өнгөрсөн дөрвөн жил засаг барьсан АН хэрхэн ажилласаныг дүгнэн нэлээд ширүүхэн дүн тавьж, шинэ хүмүүст итгэл хүлээлгэлээ. Ард түмэн сэтгэл хангалуун улс төрийн сонголтоо хийсэн шинэ өдрийн Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа
 

З.Энхболд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Х.Баттулга нар өвдөг шороодож, МАН 65 суудал авч ялалт байгууллаа

УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал авах ажиллагаа өчигдөр амжилттай зохион байгуулагдлаа. Сонгуулийн сурталчилгааны хугацаа эхэлсэнээс нэр дэвшигчид ширүүхэн өрсөлдөж, өрсөлдөгчийнхөө талаар нотой, ноцтой бичлэг цацаж нэлээд ширүүн өрсөлдлөө. Энэ бүхний эцэст ард түмэн дуу нэгтээгээр МАН-ыг сонгож, үнэмлэхүй ялалт байгууллаа. Өнгөрсөн дөрвөн жил засаг барьсан АН хэрхэн ажилласаныг дүгнэн нэлээд ширүүхэн дүн тавьлаа. УИХ-ын сонгуулийн урьдчилсан мэдээгээр МАН 65, АН 9, МАХН 1, бие даагч 1 хүн сонгогдсоноор МАН үнэмлэхүй ялалт байгуулж, засаглахаар боллоо. Үүнээс харахад76 гишүүний 40 нь өмнө УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаагүй шинэ төлөөлөл орж ирлээ.

 Энэд хамгийн их анхаарал татаж байгаа зүйл АН-ын ледирүүд болох УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нарын хүмүүс өвдөг шороодсон харамсалтай мэдээ байна. Энэ удаагийн сонгуульд ард түмэн хувь хүнийг бус намыг нь харж сонголтоо хийсэнийг бид бүхэн харж байна. Тус тойрогтоо, тэр бүү хэл монголын төрд хэрэгтэй хашир туршлагатай хүмүүс өвдөг шороодож, голдуу шинэ хүмүүс ялалт байгууллаа. Тэр дундаа Баянхонгор аймагтаа босоо байдаг УИХ-ын гишүүн Х.Баттулга ч мөн гарч чадалгүй өвдөг шороодлоо.
УИХ-ын 9-р тойрогт АН-аас нэр дэвшигч Х.Баттулга сонгуулийн дүн гарсаны дараа штаб дээрээ мэдээлэлх хийлээ. Тэрбээр хэлэхдээ “Бид 2900 царцаанаас болж ялагдлаа. Занданшатар, Билэгт, Элдэв-Очир нар Баянхонгор аймагт юу хийсэн юм бэ. Энэ аймаг шиг бүтээн байгуулалт хийсэн аймаг байхгүй. Бид царцааны асуудлаар шүүхэд хандах болно. Бид ялагдлаа. Гэхдээ ялагдал гэдэг ялалтын эхлэл” хэмээн хэллээ.Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 

НИТХ-ын сонгуульд МАН 34, АН 11 нэр дэвшигч ялалт байгуулжээ

НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүн болон ирцийн талаарх мэдээллийг Нийслэлийн сонгуулийн хорооноос өглөө. Нийслэлийн хэмжээнд нийт 843689 сонгогч санал өгөхөөс  593999 сонгогч саналаа өгч, ирц 70.4 хувьд хүрсэн байна. Мөн дүүргүүдийн хувьд хамгийн бага ирцтэй нь Сүхбаатар 65.93 хувь, хамгийн их нь Багахангай 80.63 хувьтай байжээ. НИТХ-ын сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН 34, АН 11 нэр дэвшигч ялалт байгуулжээ.

Э.Бат-Үүл: Бидний хувьд сонгуулийн үр дүн улс төрийн цунами байлаа

Нийслэлийн ИТХ-ын  2016 сонгуулийн дүн албан ёсоор гарсан. Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл мэдээлэл хийлээ. Тэрбээр “Сонгуулийн дүнгээр АН 11 суудал, МАН 34 суудал тус тус авч МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ. Нийслэлийн СЕХ-нд талархалаа илэрхийлье. СЕХ-нд ажилласан төрийн албан хаагчид сайн ажилласан. Технологийн дэвшлийг ажигласан итгэл үнэмшил төрүүлэхүйцээр зохион байгууллаа. Нийслэлийн нийт иргэд болон биднийг сонгосон  иргэддээ талархал илэрхийлье. Өнгөрсөн дөрвөн жилд ид шидийн юм шиг өөрчлөлт хийхэд итгэл үзүүлсэн та бүхэндээ бас талархалаа илэрхийлье. Дараа дараагийн удирдлагад тавих шаардлага өндөр болсон байх.

Бидний хувьд сонгуулийн үр дүн улс төрийн цунами байлаа. Үнэхээр бид ялна гэдэгтэй итгэлтэй байсан. Санаанд оромгүй үр дүн гарлаа. Бүтээн байгуулалтаас илүү түүнийг харлуулсан байдлыг сонгогчид дэмжлээ. Харлуулах замаар сонгуульд ялж болдог юм байна гэдгийг харууллаа, шинэ хандлага тогтлоо”  гэсэн мэдээлэл хийлээ.

Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар рекорд эвдлээ

Монгол Ардын Намын лидерүүд болох Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулснаар Монгол Улсын түүхэнд УИХ-д хамгийн олон удаа, хамгийн олон жил суух болж байна. Тэд амьдралынхаа 28 жилийг УИХ-д сууж, төрийн өндөр алба хашиж өнгөрөөж байна.

# Д.ЛҮНДЭЭЖАНЦАН Ц.НЯМДОРЖ
1 1992-1996: Өвөрхангай 1992-1996: Ажилчны дүүрэг, Туул, Багахангай
2 1996-2000: Өвөрхангай 1996-2000: Увс
3 2000-2004: Өвөрхангай 2000-2004: Увс
4 2004-2008: Өвөрхангай 2004-2008: Увс
5 2008-2012: Өвөрхангай 2008-2012: Увс
6 2012-2016: Жагсаалтаар 2012-2016: Жагсаалтаар
7 2016-с: Баянгол дүүрэг 2016-с: Хан-Уул дүүрэг

Сонгуулиа өгөөд буцах замдаа усанд осолдож, амиа алдлаа

Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутагт тус сумын харъяат иргэн М /26 настай, эрэгтэй/, А /21 настай, эрэгтэй/ нар сонгууль өгөөд буцах замдаа усанд осолдож амиа алджээ. Тодруулбал, талийгаач тус багийн Цагдууртай голын усанд осолджээ. Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газар,  Булган сумын Гал унтраах, аврах 38 дугаар ангийн албан хаагчид орон нутгийн иргэд нийт  22 хүн, гурван техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж  тус багаас 10 км-ийн зайд “Билчир”-ийн гарамнаас иргэн М-ийн /26 настай, эрэгтэй/-н цогцсыг олсон байна. Орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагаас ирүүлсэн судалгаагаар Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үеэр гол мөрөн ихтэй Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд зэрэг аймгуудын 83 сумын 201 газраар 30450 гаруй иргэн голын ус гаталж сонгуулиа өгсөн байна.

М.Батчимэг: Ард түмэн бидэнд "гэрээ засаад төрөө зас" гэдэг сануулга өглөө

УИХ-ын 61-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн М.Батчимэг   өөрийн нүүр хуудаснаа санал бодлоо хуваалцжээ. Тэрбээр "Эх сайхан оронд минь нэгэн шинэ өглөө айлчлан ирлээ. Ард түмэн бидэнд "гэрээ засаад төрөө зас" гэдэг сануулга өгөв. Сонгуулийн тогтолцооны сул тал, бас тойрогт элдэв булхай, мөнгөний нөлөө их байсан ч том утгаараа ард түмний өгч байгаа үнэлгээг бид хүндэтгэж хүлээн зөвшөөрөх учиртай. Ардчилсан нам Монгол оронд ардчиллыг анх авч ирсэн шигээ улс төрийн намын шинэчлэлийг бусад намаас түрүүлж хийх боломж гарлаа. Хэцүү ч гэсэн үүний төлөө тэмцэх болно. Бидний үр хүүхдийн ирээдүй үүнээс хамаарах учраас тэр. Надад итгэж саналаа өгсөн Сүхбаатар, Багануур дүүргийн иргэддээ, намайг дэмжиж нойр хоолоо хугаслан зүтгэсэн намынхаа эрхэм журмын нөхөддөө, цахим ертөнцөд надад урам хайрласан найз нөхөддөө, надад чин сэтгэлийн дэмжлэг, урмын сайхан үгсээ байнга илгээж байсан Эрдэнэтчүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье! Сурталчилгааны цөөн хоногийн хугацаанд тойрогтоо 2000 гаруй хүнтэй нүүр тулан уулзаж 100 шахам айлаар оржээ. Ардчилсан намын шинэчлэлийн төлөө, Төрийн тогтолцоог эрүүлжүүлэхийн төлөө, Төрийн албыг улс төрийн дарамтаас салгахын төлөө, хүндээ ээлтэй төрийн төлөө, амьдрал ядуу, зовж зүдэрсэн хүмүүст туслахын төлөө нөхөдтэйгээ хамтран зүтгэх болно. Зөв бүхний талд хоёргүй сэтгэлээр зогсоно. Эх орны минь ирээдүй гэрэлтэй байг" гэжээ.

“Playtime” наадмын үеэр мансууруулах ургамал авч явсан залуусыг саатуулан шалгаж эхэллээ

Зургадугаар сарын 26-27-нд шилжих шөнө “Монгол Шилтгээн” дотор цагдаагийн алба хаагчид хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхдаа сэжиг бүхий этгээдийг саатуулан шалгасан талаар мэдээллийг өмнө нь хүргэсэн билээ. Шалгалтаар ХУД-ийн 15-р хороонд суух 20 настай эм А, СБД-ийн 2-р хороонд суух 20 настай эр Б, СХД-ийн 14 хороонд суух 19 настай эр А нарын цүнхнээс тамхи ороодог цаас нэг боодол, соруул 46ш, ногоон өнгийн ургамал нэг боодол, гар аргаар ороосон тамхи найман ширхэг илэрсэн бөгөөд цагдаагийн  “Playtime” наадмын үеэр мансууруулах ургамал авч явсан залуусыг саатуулан шалгаж эхэлсэн байна. Тус залуус оюутанууд гэнэ. 

Зика вирусын эсрэг вакцин гаргаж авчээ

АНУ болон Бразилийн эрдэмтэд Зика вирусын эсрэг хоёр вакцин гарган авчээ.  Энэ талаар AP агентлаг уламжилсан бөгөөд вакциныг Харвардын их сургууль, Сан Паулугийн их сургуулийн судлаачид гарган авсан болохыг онцоллоо.

Туршилтаар вакцин хийлгэсэн хулганууд халдвар аваагүй бол вакцин хийгдээгүй хулгануудын цусанд вирус үржиж байжээ. Японы эрдэмтэн Томохико Такасаки уг вакцины тухай “Энэ бол хүн төрөлхтнийг халдварт өвчнөөс хамгаалах вакцин гаргаж авах эхний алхам. Бусад эрдэмтдийг ч мөн энэ үйл явцад нэгдэж, мэдээллээ хуваалцахыг уриалж байна” гэжээ.

МАН бидэнд юу амлав

Монгол ардын нам ирэх дөрвөн жил төрийн эрхийг барихаар  боллоо. Тэд нийгмийн салбарт юуг амлаад талаар мэдээлэлийг хүргэе. 

ЭРҮҮЛ МЭНД: ТАВ ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ЭМИЙН ЗАРДЛЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС САНХҮҮЖҮҮЛНЭ 

-Ургийн эрт үеийн оношлогоонд жирэмсэн эхчүүдийг бүрэн хамруулж, эх нялхсын эндэгдлийг бууруулна. 

-Тав хүртэлх насны хүүхдийн эмийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

-Улаанбурхан, салхин цэцэг гэх мэт халдварт өвчний дархлаажуулалтыг бүрэн шийдэж, өвчлөлийг эрс бууруулна.

-Хүүхэд төрүүлсэн ээжүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран хөдөлмөрийн хөлснөөс адил хувиар тооцон тэтгэмжолгох эрх зүйн орчин бүрдүүлнэ. 

-Хүүхдээ гурван нас хүртэл асарч байгаа эхчүүдийн НДШ төлсөн хугацаа тасрахгүй байх боломж бүрдүүлнэ.

-Төрүүлж өсгөсөн хүүхдийн тоогоор эхийн ажилласан хугацааг 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцно. 

-Ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан “Байгууллагын цэцэрлэг”-ийг татварын бодлогоор дэмжинэ.

-Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах, одонтой ээжүүдийн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх хувь эрхзүйн орчныг боловсронгуй болгох замаар “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлнэ. 

ЭРҮҮЛ МЭНД: ТАВ ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ЭМИЙН ЗАРДЛЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС САНХҮҮЖҮҮЛНЭ 

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үеийн найзуудтайгаа хамт суралцах нөхцөлийг бүрдүүлж шаардлагатай дэд бүтцийг сайжруулна.

-Анги дүүргэлт хэт өндөртэй сургууль, цэцэрлэгүүдийн ачааллыг бууруулж, нэг ангид 30-аас ихгүй хүүхэд суралцдаг болгох бөгөөд гурван ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулиудыг хоёр ээлжтэй болгоно.

-Малчны хүүхдийг 6-8  насны сонголттойгоор сургуульд элсэн сургах боломж бүрдүүлнэ. 

ГЭР БҮЛ: 18 ХҮРТЭЛХ НАСНЫ ДӨРӨВ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ГЭР БҮЛИЙГ ОРОН СУУЦЖУУЛНА

-Залуу гэр бүл, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш олон хүүхэдтэй гэр бүлийг тэргүүн ээлжинд орон сууцжуулах, орон сууцны түрээсийн урьдчилгаанд шилжүүлэн тооцуулдаг гадны орны туршлагаас нэвтрүүлнэ. 

-Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах эрх зүйн орчин бүрдүүлнэ.

-Өрх толгойлсон эх эцгийн нийгмийн хамгааллын хуулийг батлан хэрэгжүүлнэ гэсэн амлалт өглөө. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Чука
Энэ ИХ*д дахин сонгогдсон Лүндээжанцан Нямдорж нар, шинээр гарсан Оюун эрдэнэ СХД-ийн ИТХ-ын дарга /Арилд эмчийн ач/, дуучин Жавхлан нарт баяр хүргэе. Бас зарим но-тонгууд алдаагаа засч ажилласай
2016/07/02 59.153.114.52
Zochin
Amlsan amlataa bielvvlne bizdee man namiihaa
2016/06/30 37.228.255.158
a.ariunbaatar
Ta buhen itgeliig avah amarhan,daah hetsuu gedeg ugiig bainga sanaj ajillaarai.ireh 4 jiliin ajild chini amjilt husie.
2016/06/30 202.70.40.82
Hiimori Lundaa
D.Lundeejantsan bas Baga hurald 1990 - 1992 ond suusnaar dangaaraa rekord togtooj baigaa yum.
2016/06/30 85.182.160.174
  • Recent
  • Most Read
  • Most Comment