8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголд нэг сая 280 мянган хүн Facebook-ийн хэрэглэж байна

2015-12-06 13:15:00

Facebook хэрэглэгчдийн тоо олон улсын хэмжээнд долоон хүн тутмын нэг нь "Facebook" хэрэглэдэг гэх судалгаа гараад байна. Тухайлбал 2015 оны 12 дугаар сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд "Facebook"-ийн идэвхтэй хэрэглэгч нэг сая 280 мянган хүн байгаа аж. Эдгээр иргэдийн нэг сая 80 мянга нь 18-аас дээш насныхан байгаа бөгөөд насны ангиллаар нь авч үзвэл 25-34 насныхан "Facebook"-ийг хамгийн идэвхтэй хэрэглэгдэг байна. Тодруулбал 18-34 насны 800 мянган хэрэглэгчдэд зориулж маркетинг хийхэд "Facebook" хамгийн тохиромжтой хэрэгсэл болсон болохыг судалгаанаас харж болохоор байна. 2015 оны 11 дүгээр сарын 3-наас 12 дугаар сарын 3-ны хоорондох 30 хоногийн хугацаанд нэг хэрэглэгч дунджаар 5 сэтгэгдэл, 12 лайк дарж, 2 шэйр хийн, 7 сурталчилгаан дээр дарсан байна. Урлаг, энтертайнмент, спорт, медиа, үйлдвэрлэлийн салбарынхан "Facebook"-ийг хамгийн идэвхтэй ашигладаг бол математикчид хамгийн бага хэрэглэдэг байна. Харин хүйсээр нь авч үзвэл "Facebook"-ийн идэвхтэй хэрэглэгчдийн 47.3 хувь нь эрэгтэйчүүд, 52.7 хувь нь эмэгтэйчүүд байгаа аж

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment