8o
Улаанбаатар хот
mobile menu

ЦЕГ-т өнөөдөр сонгуультай нийт 1392 гомдол мэдээлэл иржээ

2016-06-29 22:02:23

Цагдаагийн байгууллагад өнөөдөр сонгуультай холбоотой 1392 гомдол мэдээлэл ирсэн байдаг. Үүнээс нийслэл хотод 770, хөдөө орон нутагт 622 бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагад ирсэн гомдлыг утгаар нь авч үзвэл. Үүнд.

  • Сурталчилгааны самбар бусад эд зүйл гэмтээсэн гэх 383 гомдол
  • Тухайн нэр дэвшигчийг фэйсбүүк, твиттер бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн, гутаасан гэх 209 гомдол
  • Бэлэг тараасан, дайллага, цайллага хийсэн гэх 125 гомдол
  • Ухуулах сурталчилгаа хийх үеэр саад учруулсан гэх 78 гомдол
  • Хууль зөрчиж сонгуулийн сурталчилгаа явуулсан гэх 452 гомдол
  • Бусад 145 гомдол санал мэдээллийг шалгаж байна. Одоогийн байдлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн зүйлгүй гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment