8o
Улаанбаатар хот
mobile menu

Сонгогчдын гар утсанд нэр дэвшигчийг сонгохгүй байхыг уриалсан мессеж иржээ

2016-06-29 18:28:44

УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал авах ажиллагаа эхэлснээс хойш сонгууль будлиантуулах зөрчлүүдтэй холбоотой гомдлууд гарсаар байгаа билээ. Тэгвэл хамгийн сүүлд сонгогчдын гар утсанд гадаадынг дугаараас мессеж ирсэн байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн сонгогчдын гар утсанд өнөөдөр  1234567890, +00447873099465 дугааруудаас УИХ-ын сонгуулийн 55 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Ж.Ганхуягийг сонгохгүй байхад уриалсан мессежийг 12:00 цагаас эхлүүлэн тараасан гэх эх сурвалж  мэдээлж байна. Сонгогч олныг төөрөгдүүлэхүйц мессежийг нь үүрэн телефоны Mass Message програм ашиглан гар утсанд илгээсэн байх бөгөөд илгээсэн дугаар нь гадаадын дугаар байсан гэдгийг онцолжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Би Хан -Уул дүүргийн 55 дугаар тойрогт санал өгч байгаа,, Надад тийм мэссэж ирээгүй,
2016/06/29 202.55.191.76
  • Recent
  • Most Read
  • Most Comment