8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын хэмжээнд зөөврийн хайрцгаар 25,685 хүн саналаа өгсөн байна

2016-06-29 17:24:07

Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасны дагуу зургадугаар сарын 28-ны өдрийн өчигдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах үйл ажиллагааг зохион байгуулсан.  Энэхүү санал хураалтад улсын хэмжээнд нийт  27,009 иргэн  оролцоно гэж бүртгүүлүүлсэн байна. Үүнээс 25,685 иргэн буюу нийт хамргадах иргэдийн 95.1 хувь саналаа өгчээ. Нийслэлд 4,691 иргэн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх байснаас 4,412 сонгогч саналаа өгсөн байна.

Дараах сонгогчдын саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авсан юм.

Үүнд:

  • Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй,
  • Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамран ажиллаж байгаа,
  • Захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан,
  • Байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон,
  • Санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал нар зөөврийн саналын хайрцгаар саналаа өгчээ.    

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл