8o
Улаанбаатар хот
mobile menu

Ардчилсан хувьсгал өрнөсний 26 жилийн ойгоо тэмдэглэнэ

2015-12-06 12:47:00

Монгол Улсад Ардчилсан хувьсгал өрнөсний 26 жилийн түүхт ой тохиож байна.  Тэртээ 15 жилийн өмнө буюу 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд Үндэсний Ардчилсан нам, Социал демократ нам, Шашинтны Ардчилсан нам, Уламжлалт Сэргэн мандлын намууд нэгдэж өнөөгийн Ардчилсан намыг байгуулсан түүхтэй.

Олон улсын хүний эрхийн өдөртэй давхцуулан хийсэн анхны цуглаанаа МоАХ-ныхан Хүүхэд залуучуудын соёлын төвийн өмнө хийж МАХН-ын Төв хорооны YII бүгд хурал, БНМАУ-ын АИХ-ын YIII чуулганд хандаж 13 зүйл бүхий улс төрийн шаардлага өргөн барих болсноо олон нийтэд хүргэжээ. 
Энэ шаардлагад “Намаас төр засгийн үйл ажиллагааг шууд удирдан чиглүүлэх замаар нөлөө үзүүлэх явдлыг зогсоож, тус улсын улс төрийн амьдралыг олон намын системийн үндсэн дээр зохицуулах....” “Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тодорхойлсон хүн ард иргэдийн дархан эрхийг ....дээдлэн хүндлэх...” зэрэг ардчиллын үндсэн зарим болсон заалтуудыг тусгасан байсан юм. 
 

Ардчилсан намаас дээрх түүхт өдрүүдийг энэ сарын 6-10-ний өдрүүдэд тэмдэглэх юм байна. Тухайлбал, өнөөдөр 11.40 цагт Төрийн ордны ёслол хүндэтгэлийн Баганат танхимд “Ардчилсан хувьсгал 25-Бүтээн байгуулалт” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг нээсэн. Тус арга хэмжээг Ардчилсан намын Хэрэг эрхлэх газар, Гамма агентлагтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд үзэсгэлэнд Ардчилсан намын дарга З.Энхболд, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар оролцож байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment