8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Нарантуяа: Сонгууль өгнө гэдэг иргэний үүрэг учраас бүгд хариуцлагатай байх ёстой

2016-06-29 13:05:59

Баянгол дүүргийн иргэн сонгогч М.Нарантуяа Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж саналаа өглөө.  Тэрбээр харьяалалынхаа дагуу УИХ-ын 69 дүгээр тойргийн 11 дүгээр хэсгийн байранд ирж саналаа өгсөн байна. Сонгогч М.Нарантуяа ийнхүү сэтгэгдлээ хуваалцжээ. “Багадаа явж байсан энэ 77 дугаар цэцэрлэгтээ ирж саналаа өглөө.  Зохион байгуулалт сайн байна. Өглөө эрт ирж саналаа өгч байгаа учраас очер дугаар үүссэн зүйлгүй байна. Залуус сонгуулиа заавал өгөөрэй. Улс төр бидэнд хамаагүй гэж битгий бодоорой. Улс төр бидний амьдрал, бидний ирээдүй, эх орны хувь заяаг шийддэг учраас идэвхтэй оролцож, сонгуулиа өгөөсэй гэж хүсэж байна. Сонгууль өгнө гэдэг иргэний үүрэг учраас бүгд хариуцлагатай байх ёстой. Цаг заваа гаргаад ирээрэй” гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
turhyy
Manan arilj nar garnaa
2016/06/29 202.9.41.32
  • Recent
  • Most Read
  • Most Comment