Бид эх орон, аав ээжээсээ бусдыг сонгох эрхтэй иргэн хүн. Өнөөдөр энэ эрхээ эдэлж 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн саналд саналаа өгнө. Сонгуулийн санал хураалт 7.00 цагт орон даяар зэрэг эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан СЕХ-ноос 12:00, 17:00, 22:00 цагуудад сонгуулийн ирцийн талаар албан ёсны мэдээлэл өгөх юм байна. Дашрамд дуулгахад, Манай улсын 1,912,901 иргэн сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгджээ. Мөн СЕХ-ноос сонгочдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
СЕХ ирцийн талаар тогтсон цагуудад мэдээлэл өгнө
2016-06-29 12:52:52