Өнгөрсөн шөнө, орон нутгийн цагаар 22:00 орчимд Туркийн Истанбул хотын Ататюркийн нэрэмжит олон улсын нисэх буудалд террорист халдлага гарлаа.Гурван амиа золиослогч нисэх буудлын өөр өөр цэгүүдэд бөмбөг дэлбэлснээс 28 хүн амиа алдаж, 60 орчим хүн шархджээ.
Халдлага үйлдэгчдийн нэг нь бөмбөг дэлбэлэхээсээ өмнө бөөгнөрсөн зорчигчид руу Калашников автоматаар гал нээсэн байна. Халдлагыг хэн зохион байгуулсан нь одоогоор мэдэгдээгүй байгаа юм.