8o
Улаанбаатар хот
mobile menu

Архангай, Баянхонгор, Увс, Хөвсгөл аймгуудад хамгийн олон сонгогч шилжүүлэг хийлгэсэн

2016-06-28 14:07:00

СЕХ-ноос 2016 оны улстөрийн сонгуулийн санал хураалт маргааш явагдах гэж буйтай холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийсэн юм. СЕХ-ноос мэдээлснээр аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо байгуулагдаж, төрийн жинхэнэ болон үйлчилгээний нийт 20 гаруй мянган төрийн албан хаагч  сонгуулийн үйл ажиллагаанд оролцож байгаа юм байна.

Мөн аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд Мэдээллийн технологийн 31 багийн 144 гишүүн, мэдээллийн технологийн 2371 даамал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн 2526 ажилтан сонгуулийн техник хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байгааг талаар хурлын үеэр онцолсон юм. Улсын хэмжээнд нийтдээ 1.912.901 сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгджээ. Улмаар сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн нийт хэсэгт ашиглагдах 2687 бүртгэлийн техник хэрэгсэл, 2500 ширхэг санал тоолох төхөөрөмжийг хамтарсан ажлын хэсэг шалган туршиж, баталгаажуулж санал авах байруудад хүргүүлсэн аж. Сонгуулийг ажиглахаар гадаад, дотоодын 430 гаруй ажиглагч сонгуулийг ажиглах юм байна.  Мөн олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээс 20 гаруй сэтгүүлч, дотоодын 51 мэдээллийн хэрэгслийн 413 сэтгүүлч сонгууль сурвалжлах эрх авсан байна. Түүнчлэн энэ үеэр Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга С.Мэндсайхан шинжүүлэг хийлгэсэн иргэдийн талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр  “Сонгогчийн шилжүүлэг хийх  хүсэлтийг нийтдээ 21.199 иргэн гаргасан. Үүнээс энэ сарын 18-ны дотор  санал өгөх газартаа хандан бүртгүүлсэн 18.309 иргэний санал өгөх эрх нээгдсэн. Сонгогчийн шилжүүлгийг ерөнхий байдлаар нь ажиглахад Архангай, Баянхонгор, Увс, Хөвсгөл аймгуудад  хамгийн олон сонгогч шилжүүлэг хийлгэсэн байна.

Уг мэдээллийн үеэр холбогдох албаны хүмүүс сэтгүүлчдийн асуусан асуултад дараах хариултыг өгсөн юм.

-Зөөврийн хайрцагаар санал авах ажиллагаа өнөөдөр эхэлсэн. Улсын хэмжээнд хэдий тооны сонгогч зөөврийн хайрцагаар санал өгөх вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?  

-Зөөврийн хайрцагаар санал авах ажиллагаа өнөөдөр 09:00 цагт эхэлсэн. Ямар хүнээс зөөврийн хайрцагаар санал авах вэ гэдгийг хуулинд тодорхой тусгасан. Зөөврийн хайрцагаар санал өгөх иргэд тав хоногийн өмнө хүсэлтээ хүргүүлсэн байх ёстой. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд зөөврийн битүүжилсэн хайрцагаар 3978 иргэн саналаа өгөхөөр хүсэлтээ гаргасан байна. Аймгийн Сонгуулийн хороод сумдаас энэ талын тоогоо авч, нэгтгэнэ. Одоогоор СЕХ нийт тоог нэгтгэхээр ажиллаж байна. Тиймээс үдээс хойш гэхэд нэгтгэсэн дүн мэдээ гарчихна.

-Зарим тойрогт хэт олон сонгогчид олноор шилжин очсон. Үүнийг зөрчилд тооцох уу?

-Тухайн тойргийн 10 гаруй хувьтай тэнцэх сонгогч зарим тойрогт шилжиж очсон байна. Зарим тооцооллоор бол, үндсэн тойргийн сонгогчдын ирц 100 хувьтай хүрээгүй тохиолдолд шилжиж очсон иргэдийн санал сонгуулийн дүнд нөлөөлөх магадлалтай. Ер нь бол сонгогчдын ирц 60 хувьтай тохиолдолд ийм тооны сонгогчийн шилжүүлэг дүнд нөлөөлнө гэж бид үзэж байгаа. Тиймээс энэ асуудал дээр бүртгэлийн байгууллага гэхээсээ илүү сонгуулийн байгууллага байр сууриа нэгтгэж, шийдэл гаргах нь зүйтэй.

-Сурталчилгааг энэ сарын 27-ны 00.00 цагт зогсоосон. Гэвч сошиалд байршуулсан тухайлбал фэйсбүүк, твиттерт байршуулж байсан сурталчилгааг яах ёстой вэ?

-Сайтууд дээр тавигдаж байсан мэдээ мэдээлэл архив болон хадгалагдана. Хуулийн хугацаанаас хойш ямар нэгэн сурталчилгаа нэмж оруулахыг хориглоно. Фэйсбүүк, твиттерт өнөөдрөөс эхлээд сурталчилгаа оруулж болохгүй. Өмнө нь оруулсан мэдээлэл сурталчилгааг зохицуулсан ямар нэг заалт байхгүй тул энэ асуудлаар гомдолтой иргэд цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаж болно.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ard
Shivertei oims bayartsogt 1 saya,lalaruul iin huuhed 61 saya, zorigt 30 saya, jonhuu battulga 250 saya dollar offshore-t nuusan! Bugdiid ni bitgii songooroi ard tumen mini !!!
2016/06/29 68.100.42.81
Zochin
Ingej bolj baigaa yum uu, hediigeer hunii erh ch gelee gesen sanaataigaar sanald neleelj baina shuu dee, yamar arga hemjee avah yum be, songuulid tsartsanuudiig oruulmaargui baina
2016/06/28 103.26.193.160
  • Recent
  • Most Read
  • Most Comment