8o
Улаанбаатар хот
mobile menu

Уул уурхайн яам хайгуулын 630 тусгай зөвшөөрөл шинээр олгожээ

2015-12-06 11:49:00

Ашигт малтмалын тухай хуулийн  дагуу ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх тусгай зөвшөөрөл олгох 5 удаагийн сонгон шалгаруулалтыг 55 талбайд зарласан бөгөөд 2015оны аравдугаар сарын 14-ний өдөр зарлагдсан сонгон шалгаруулалтанд  9 талбайд нийт 18 аж ахуйн нэгжээс  22 санал ирүүлсэн байна. Уул уурхайн яамнаас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш нийт 630 тусгай зөвшөөрөл шинээр олгосон аж.

Түүнчлэн энэ онд шинээр нийт 56 уурхай болон баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаагаас 40 ил уурхай, 3 баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтанд орж Улсын комисс хүлээн авчээ.

Дээрх уурхай, баяжуулах үйлдвэр ашиглалтанд орсноор нийт 5342 ажлын байр шинээр бий болж, төслийн хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 1.2 орчим тэрбум төгрөгт хүрчээ. Харин 13 уурхай, баяжуулах үйлдвэрүүд нь санхүүжилт, зах зээлийн болон дэд бүтэц, тоног төхөөрөмжийн угсралт зэрэг бусад асуудлаас шалтгаалан бүрэн ашиглалтанд орж амжаагүй байгаа гэнэ.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment