8o
Улаанбаатар хот
mobile menu

Авто машиныхаа улсын дугаарыг өөрчлөж хөдөлгөөнд оролцсон зөрчил илэрсэн байна

2015-12-06 11:27:00

Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, түгжрэлийг сийрүүлэх зорилгоор Авто машинуудыг  улсын дугаараар нь хязаарлалтай явуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл авта машиныхаа серийн дугаарыг өнгийн харандаагаар дарж, хөдөлгөөнд оролцож байсан этгээдийг Замын цагдаагийн газар барьж саатуулжээ. Нэг сар гаруй хугацаанд замын хөдөлгөөнд оролцохдоо 30 орчим удаагийн зөрчил гаргаж, тэр нь замын хөдөлгөөний удирдлагын төвийн камерт бичигдсэн байна

94-96 УБО улсын дугаартай приус 30 маркын авто машин замын хөдөлгөөний хууль, дүрэм зөрчсөн үйлдэл нэг биш удаа гарч, хөдөлгөөн зохицуулагчийн анхааралд өртжээ. Журмын дагуу эзэмшигчийг нь тогтоох торгуулийн хуудсыг хаягаар нь илгээх ёстой. Гэвч 94-96 УБО сери нь Фолксваген транспортер маркийн машин гарсан байна.
 Хууль зөрчсөн энэ этгээд хүний авто машин унадаг гэнэ. Хэсэг хугацааны дараа буцаан олгох учраас хар өнгийн пламастр ашиглан урд номераа С серийг О болгон явж байснаа хүлээсэн гэнэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл