Маргааш буюу энэ сарын 28-ны 09.00-20.00 цаг хүртэл битүүмжилсэн зөөврийн хайрцгаар санал өгөх хүмүүсийн саналыг авахаар болжээ. Тойрог хэсгийн хороо бүр зөөврийн хайрцгаар санал өгөх хүмүүсийн жагсаалт, цагийн хуваарийг гаргаад байгаа аж. Дашрамд дуулгахад, эрүүл мэндийн шалтгаанаар сонгуулийн хэсгийн хороонд очиж санал өгөх боломжгүй болон түр хугацаанд баривчлан саатуулсан иргэдийн саналыг гэрт нь болон саатуулах байранд очиж авах юм.
Зөөврийн хайрцгаар санал авах ажил маргааш эхэлнэ
2016-06-27 13:47:50