Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст "Херо" энтертайнмэнтийн найруулагч Б.Баатартай холбоотой үүссэн нөхцөл байдлын талаар хэвлэлийн бага хурал хийжээ. Энэ талаар БГД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, хурандаа Д.Манлайбаатар хэлэхдээ "УИХ-д нэр дэвшигч Л.Элдэв-Очирын хуулийн зөвлөх Л.Алтангэрэлийн гомдлоор "Херо" энтертайментийн захирал Б.Баатараас тодруулга авах зорилгоор "Херо" энтертаймент дээр очсон ч захирал Б.Баатар нь "Баянхонгор аймагт ажилтай явж байна. Очих боломж алга" гэж утсаар ярьсан хэмээн мэдээлэл хийлээ. Б.Баатарыг цагдаагийн байгууллагаас баривчилсан хорьсон гэсэн мэдээлэл байгаа учраас шалгаж өгнө үү гэсэн байсан. Бид хариу өгсөн. Цагдаагийн байгууллага Б.Баатарыг саатуулаагүй, хориогүй, цагдаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.