СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс 1998 санал авах байранд сонгуулийн автоматжуулсан системийн ажиллагааг туршин шалгажээ. Туршилтаар санал тоолох төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалгаж бэлэн байдлыг тогтоосон байна. Энэхүү туршилтыг тухайн санал авах байранд ажиллаж буй мэдээллийн технологийн даамал хийж гүйцэтгэсний зэрэгцээ нам, эвсэл, төрийн бус байгууллагын хөндлөнгийн ажиглалт дор явуулсан аж. Уг туршилтыг хийж гүйцэтгэснээс сонгуулийн бэлтгэл хангагдаж, туршилт амжилттай боллоо гэж СЕХ үзжээ.
СЕХ сонгуулийн бэлтгэл хангагдсан гэж үзжээ
2016-06-25 15:50:00