8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр зулын 25

2015-12-05 11:57:00

Өнөөдөр Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сарын 25-ны өдөр.Буддын шашинт улс орон, түмний дотор монголчууд энэ өдрийг ‘’Зулын 25-ны их дүйчэн өдөр’’ хэмээн ёслон тэмдэглэж ирсэн билээ.  Шарын шашиныг үндэслэгч бөгөөд эрдэм номын туйлд хүртэлээ гэгээрсэн соён гийгүүлэгч их билгийн хүн хэмээн Ази даяар алдаршсан Богд Зонхова орчлонд мэндэлж мэлмий гийсэн, жанч халж, үүл далдалсан өдөр нь өвлийн тэргүүн сарын билгийн 25 юм. Богд лам 63 нас сүүдэр зооглосон өдрөө буюу 25-нд ‘’Сундуйн жүд’’ айлдаж байгаад есдүгээр бүлгийн доторхи ‘’Жалбийн сарайсү живар жүр’’зарлигийг уншаад таалал төгссөн гэдэг.  Энэ нь ‘’Би ялгуусад "Бурханы хүү болж төрлөө’’ гэсэн зарлиг юм. Тэр  цагаас хойш  жил бүр энэ өдрийг зулын 25- н хэмээн Гэлэгвангийн  данбатай улс гүрэн бүхэн тэмдэглэдэг уламжлалтай болсон. 

‘’Дончод’’ буюу мянган тахилын зул  хүж өргөж их хурал ерөөл хурах болсон төдийгүй айл бүхэн зул асаан их  буян үйлдэх болжээ. Түүнчлэн Монголчууд  өвөл идэх идшээ дүйчэн өдрийн өмнө төхөөрч дуусгаад олон  амьтаны амь тасласан нүглээ наманчилж, амь хороогдсон  малынхаа төрлийг дээшлүүлэх буянд шамдан зул өргөж зулын 25-ны  хурлыг даган баясдаг. Энэ өдөр сүсэгтэн олон ‘’Мигзэм’’-ийг олон уншвал  түм бум болон үржих учиртай юм байна. Зул өргөхдөө идшинд төхөөрсөн  малынхаа баруун бөөрний өөхийг хайлан зул өргөдөг заншил манай хөдөөнийхөнд байдаг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment