8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох зарим үйл явдал

2015-12-05 11:50:00

"Рамада" зочид буудалд
11.30 цагт "Чадамгай" клубын анхны сургалт хөтөлбөр  болно. Сургалтын эхний лекц ярилцлагийг МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч С.Гантөмөртэй хийнэ. Утас: 80225888, 99167816
 
Монголын Хүүхдийн ордонд
12.00 цагт Сүхбаатар дүүргийн “Бидний авьяас” наадмын шилдгийг шалгаруулах Гала тоглолт болно. Тус наадам нь хүүхэд нэг бүрт хаягласан “Авьяас” хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлэх, хүүхэд багачуудын авьяасыг дэмжин урамшуулах, багш, эцэг эхийн оролцоог сайжруулах олон нийтэд түгээх зорилготой юм. Утас: 99767480
 
"Чингис хаан" зочид буудлын хурлын танхимд
14.00 цагт Сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутнуудын шилдэг бүтээл шалгаруулах "Алтан үзэг 2015" улсын наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа  болно. Утас: 94910603
 
ШУТИС-ын II байрны TВ танхимд
14.00 цагт "Олон Улсын Сайн дурынхны өдөр"-т зориулан зохион байгуулах "I am Volunteer" арга хэмжээний шилдэг 10 ажлыг танилцуулах илтгэлийн хэлэлцүүлэг   болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл