“Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилга 24 тэрбум төгрөгөөр зарагдаж, түүнийг Монгол улсын иргэн Абдул Карим авсан нь олны анхаарлыг ихэд татаад байсан. Тэгвэл Монгол улсын иргэн Абдул Карим тодорхой шалтгааны улмаас дээрх барилгыг авах боломжгүй болсон тухайгаа мэдэгджээ. Тэрээр өөрийнх нь тухай болон гэр бүлийнх нь талаар худал мэдээлэл тарааж буйд харамсч буйгаа дурдаад, Монголын ард түмний хүсэлтийг үндэслэж гэрээгээ цуцлахаар болсон мэдээлэл байна.Тэрбээр өдгөө 57 настай бөгөөд Монгол эхнэртэй, Монгол улсын иргэн юм.
Хотын А бүсэд буюу Төрийн ордны зүүн талд байрлалтай 2698 метр квадрат эзэмшил газартай, “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлвэрийн барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар зарсан. Тус обьектыг худалдах дуудлага худалдааны доод үнэ долоон тэрбум 155 сая төгрөгөөс эхэлж, 24 тэрбум төгрөгөөр Абдул Карим Забон гэх иргэн үнэ хаялцаж, худалдан авсан юм.
Тэрээр тодорхой шалтгааны улмаас тус барилгыг авах боломжгүй болсон тухайгаа мэдэгджээ. Өөрийнх нь болоод гэр бүлийнх нь талаар худал мэдээлэл тарааж буйд харамсч буйгаа дурдаад, Монголын ард түмний хүсэлтийг үндэслэж гэрээгээ цуцлахаар болжээ. Абдул Карим нь идлэг шонхорын наймаатай холбоотой бөгөөд хууль бусаар идлэг шонхор гаргаж гэж байгаад хууль хяналтынханд баригдсан байдаг. Идлэг шонхор нь гадны улс оронд үнэ ханш нь харьцангүй өндөр байдаг. Тэгвэл түүнийг төрийн ордны дэргэдэг баригыг авах гэж байсан мөнгө нь цэвэр мөнгө эсэхэд олон нийт эргэлзэж байх энэ үед тэрбээр газрын гэрээр цуцалж байгаа нь олны анхаарлыг татаад байгаа юм.