8o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэний үнэмлэхгүй иргэд санал өгөх боломжтой

2016-06-23 11:22:00

Иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн иргэн сонгуульд саналаа өгөх боломжтой эсэх асуудлаар Улсын бүртгэл статистикийн газарт цөөнгүй ханджээ. Тус газраас “Иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн, хугацаа нь дууссан иргэд өнгөрсөн 7 хоногт багтаж иргэний үнэмлэхээ захиалбал сонгуулиас өмнө хэвлэгдэнэ. Гэхдээ иргэний үнэмлэхгүй ч саналаа өгөх боломжтой. Учир нь санал авах байруудад сонгогчдын нэрсийг бүртгүүлсэн бөгөөд хурууны хээгээ уншуулан тус сонгогчийн нэр гарч ирсэн тохиолдолд саналаа өгөх боломжтой” гэх мэдээллийг өгч байна. Дашрамд дуулгахад, шилжилт хөдөлгөөн хийсэн иргэн заавал иргэний цахим үнэмлэхтэй байж саналаа өгөх шаардлагатай аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment