8o
Улаанбаатар хот
mobile menu

Автобуснуудад хурд хэмжигч тавина

2015-12-04 19:10:00

“Нирэгсэн хойно нь хашгирав” гэдэг шиг нийтийн тээврийн автобуснууд осол аваар гаргасан өнгөрөгч долоо хоногт их гарсан билээ. Тухайлбал хоёр хүний аминд хүрч 10 гаруй зорчигчдыг бэртэж гэмтээсэн ноцтой ослыг том оврын автобусны жолооч нар гаргасан. Иймээс автобуснуудын хурдыг хязгаарлах арга хэмжээ авахаар болжээ.

Дээр гаргасан нөхцөл байдалтай холбогдуулан Зам тээврийн яам Нийслэлийн автозамын газар, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зорчигч тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудын хурдыг хязгаарлахаар шийдвэрлэсэн байна. Ингэхийн тулд хурд хэмжигч төхөөрөмж автозамууд дээр суурилуулах шаардлагатай. Тиймээс НЗЦГ-т шинээр сервер суулгах тоног төхөөрөмжийн бэлтгэлийг хангах үүднээс 170 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм байна.

Мөн НЗДТГ-тай хамтран зорчигч тээврийн компаниудтай байгуулсан гэрээнд нэлээд өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлсэн байна.

 1

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
ХУРД ХЭМЖИГЧ БИШ ХУРД ХЯЗГААРЛАГЧ АВТОБУС НЭГ БҮРД ТАВЬХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ.ӨЧНӨӨН ОЛОН ИНЖЕНЕРҮҮД ЗОХИОН БҮТЭЭГЧИД БАЙГАА БИЗ ДЭЭ
2015/12/24 103.17.108.42
ИРГЭН
ХУРД ХЭМЖИГЧ БИШ ХУРД ХЯЗГААРЛАГЧ АВТОБУС НЭГ БҮРД ТАВЬХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ.ӨЧНӨӨН ОЛОН ИНЖЕНЕРҮҮД ЗОХИОН БҮТЭЭГЧИД БАЙГАА БИЗ ДЭЭ
2015/12/24 103.17.108.42