8o
Улаанбаатар хот
mobile menu

Мэлхий: Таны амьдралын хүч нэмэгдэнэ

2016-06-22 07:45:00
 

ХОНЬ

Танд хүнд суртлын аппарат мөн тантай үзэл таардаггүй хүмүүс саад болно. Хувь заяандаа мөн бусдад ч бүү дайн зарла. Шүүмжлэлд бүү эмзэглэ. Гэрээ хэлэлцээр байгуулахдаа анхааралтай бай. Нөхцөл байдал таагүй, мөн танд атаархагчдын явуулгаас болоод хамаг хүчээ өөрийн нэр хүндээ хамгаалахад зориулах төлөвтэй. Мэргэжлийн түвшинд та өөрийн байх ёстой байр сууриас арай доогуур ажил эрхэлдэг байж магадгүй.

ҮХЭР

Эргэн тойрны хүмүүсийн тусламжаас бүү татгалз. Хувийн ажил болон хамтын үйл ажиллагаанд таатай байна. Аливаа асуудалд тэвчээртэй, таагүй сэтгэл хөдлөл бүү гарга. Ингэж чадсанаар аливаа зүйлийн мөн чанарыг ойлгож өөртөө тусгаж авах болно. Өөрийн бодит орлогоо сайн тооцоолсноор санхүүгийн хувьд асуудал гарахгүй. Биеэ цэвэрлэж эрүүл хоол хүнс хэрэглэхийг зөвлөе.

ХАМТАТГАХ

Хүчирхэг эрч хүчтэй өдөр. Ажилдаа шинэлэг байдлаар хандах, шинээр ажил хэрэг эрхлэх, тэр ч байтугай хамгийн эрсдэлтэй ажиллагаа ч амжилттай хэрэгжихэд таатай. Өнөөдөр та хэдийгээр ухаантай мэт харагдавч таныг бусад хүмүүс юу гэж бодож байгааг анзаар. Хайр дурлалын адал явдал, эсвэл маш баярт уулзалт болох магадлалтай. Эд зүйлс худалдан авахад тааламжтай. Гэртээ засвар хийж эхэл. Орон байраа тохижуул.

 МЭЛХИЙ 

Саад тотгор бэрхшээлтэй өдөр. Өглөөнөөс эхлэн ажил хэрэг бүтэл муутай байна. Гол асуудалдаа анхаарлаа төвлөрүүл. Шийдвэрээ гаргаж бүх зүйлийг өөрийнхөөрөө хий. Өмнөө байгаа саад бэрхшээлийг даван туул. Таны амьдралын хүч нэмэгдэнэ. Төрөлхийн шаргуу тэмүүлэл чинь эргэн тойрныхны харилцаанд эерэгээр нөлөөлнө. Биеийн дасгал, гэр бүлийн харилцаа, эмчилгээнд тааламжтай.

АРСЛАН

Өнөөдөр шургуу тэвчээртэй нягт нямбай байдал шаардсан дурын ажил хөдөлмөрийг та биелүүлж чадна. Мэргэжлийн асуудлаар шийдвэр гаргахад хамтрагчдынхаа үзэл бодлийг харгалзан үз. Хувийн ашиг сонирхолийн үүднээс эргэн тойрныхондоо дарамт бүү үзүүл. Таны эргэн тойрныхон танаас чухам юу хүсээд байгааг ойлгох хэрэгтэй. Үүнийг ойлгоод улмаар цаашдын амьдралын төлөвлөгөөгөө зохио. Энэ бол яг одоогийн байдал дахь таны хамгийн гол зорилго мөн.

ОХИН

Сэтгэл санааны хувьд тогтвортой байна. Эхэлсэн ажлаа дуусгах, хуучны анд нөхөр, хамаатнуудтайгаа уулзахад таатай. Өнгөрсөн үеийн ачаанаасаа чөлөөлөгдөж одоо байгаа цаг үеэрээ амьдар. Ирж буй бүх мэдээллийг анхааралдаа ав. Өөрийн нийгэм, гэр бүлийн байр сууриа тодорхойл

ЖИНЛҮҮР

Боловсролын салбарт ажиллагсдад таатай. Багш оюутнуудын харьцаа бүтээлч эелдэг байна. Хэдийгээр ойр дотны хүний чинь баяр болж баярын уур амьсгалтай болох ч ажил хэрэгтээ шууд ор. Гүн гүнзгий мэдлэг оюунаа харуулах сайхан боломж байна. Энэ сар мөн бүтээлч байх төлөвтэй байна. Хувийн зан байдалдаа анхаарал хандуулах цаг бөгөөд өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх нь хөгжилтэй байх болно. Уйтгартай суухын оронд шинэ хобби эсвэл гар урлалаар оролдох нь зүйтэй.

ХИЛЭНЦ

Ил тод, шулуун шударга байх өдөр. Шулуун, шударга зан чанар танд үргэлж зохихгүй ч энэ өдөр таны нэрийн хуудас байх болно. Уян хатан бай, нөхцөл байдлыг үл харгалзан хаа сайгүй үнэнийг хамгаалах нь зохимжгүй. Та ч мөн хариуцлагагүй үйлдлүүд хийдэг тул өөрийн амлалт үүргээ бүү март.

НУМ

Гэр бүл ба хувийн амьдралд азтай үйл явдал болох бизнес мэргэжлийн ажил, сургалт судалгааны ажилд амжилт олох, ихээхэн мөнгө олох таатай үйл явдпуудаар дүүрэн өдөр. Өнөөдөр эрэгтэй мэлхийнхэн гэнэтийн байдлаар өөрийн авьяас, чадварыг гайхуулах боломж гарна. Шинэ сонирхол гарч ирж мэднэ. Таны цалгиж буй эрч хүч нь эргэн тойрон дахь хүмүүсийн ертөнцийг үзэх үзэлд чухлаар нөлөөлнө. Магадгүй гэнэтийн сайн мэдээ эсвэл ашигтай санал ирнэ, үүнийг ашиглах хэрэгтэй. Танд санаачилсан бүхэн маш амжилттай хэрэгжих тул энэ өдөр хамгийн чухал уулзалт, арга хэмжээнүүдийг төлөвлө.

МАТАР

Валютын ханш гэнэт өөрчлөгдөнө. Энэ нь таны санхүүгийн байдалд таагүйгээр нөлөөлнө. Арилжаа наймаанд явбал төлөвлөсөн ашгаа олж чадахгүй. “Түргэн баяжих" бүх төлөвлөгөөнүүд одоохондоо танд зохихгүй нь. Танд өнөөдөр гэртээ хийх ажил их байсан ч хамаагүй өдрийн болон оройн хоол идэх цаг гаргаж энэ цагийг үр бүтээлтэй хөгжилтэй өнгөрүүлэх хэрэгтэй

ХУМХ

Шүүхээр асуудал шийдвэрлэх, шинэ чухал төсөл эхлэхэд таагүй өдөр. Урьд эхэлсэн ажлаа дуусга. Бичиг баримт эд зүйлсээ эмх цэгцтэй болго. Өөрөө хийж чадах ажлаа хий. Хүмүүст юу ч бүү амла. Өнөөдөр мэдрэмж ба санаа бодлоо цэгцэлж тэсвэртэй байдалд оруулж тайвшрах, эргэн тойрныхонтойгоо харьцах харилцаагаа тодорхойлох, хувийн амьдралд хэрэггүй холбооноос татгалзах хэрэгтэй. Таны амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчилж мэдэх шинэ танил танилцаж эсвэл гэнэтийн мэдээ сонсоно. Хэрэглэж буй хүнснийхээ чанарт анхаар. Ходоод тань өвдөж болзошгүй.

ЗАГАС

Таныг зохих ёсоор үнэлэхгүй. Та мэддэг чаддаг гэдгээ батлах гэж шургуу оролдоод ч хэрэггүй. Хамаатнууд хөршүүдтэйгээ муудаж болзошгүй. Хэлэх үгээ цэгнэ. Амжилтанд хүрэх замаа сонго. Хүн чанарынхаа эсрэг алхам бүү хий. Үнэн ялах тэр цагт таны зөв болж гомдол тань цэлмэх болно. Таны сэтгэл хөдлөл амьдралын эрч хүч тань ойр дотнынхныг гайхшруулж барахгүй. Бүтээлч байдал тань таны дотоод ертөнцийг баяжуулж өгөх шинэ найз нөхөдтэй болно.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл