“Нэг монгол-нэг нүүдэл” шилдэг шатарчдын багийн тэмцээн маргааш Тусгаар тогтнолын ордонд өглөө 10 цагт эхэлнэ. Шатарчдын багаар сэтгэн бодох, нэг зорилгын төлөө нэгдэх ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор шинэлэг сонирхолтой хувилбараар нэг шатар дээр багаараа гүйж тоглох “НЭГ МОНГОЛ-НЭГ НҮҮДЭЛ” тэмцээнийг Монголын шатрын холбооны хүндэт Ерөнхийлөгч Г.Занданшатар анх санаачилжээ. Энэ жилийн тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Нэг Монгол” Төрийн бус байгууллага, eрөнхий зохион байгуулагчаар “Цэцэн нүүдэл”, “Мон-чесс”, “Дагшаахүү” шатрын клуб мөн нийслэлийн шатрын холбоо ажиллаж байна.
Нэг шатар дээр багаараа гүйж тоглоно гэдэг нь багууд шатрын спортын дэмжигч, олон улсын цолтой тамирчин, дотоодын цолтой тамирчин, эмэгтэй тамирчин, өсвөрийн тамирчин гэсэн таван ширээний дарааллаар нэг шатар дээр цуваагаар ээлжилж нүүх аж. Тоглолтын үед багийн гишүүд хоорондоо ярихгүй байх үүрэгтэй.
Тэмцээний тэргүүн байр эзэлсэн баг 2.5 сая төгрөгийн шагнал гардах аж. Эзэлсэн байр тус бүр шагналтай бөгөөд тавдугаар байр эзэлсэн баг 500 мянган төгрөг гардах юм байна.
Багийн шатрын тэмцээн болно
2015-12-04 17:31:00