8o
Улаанбаатар хот
mobile menu

Долоо хоногийн өрнийн зурхай

2016-06-20 13:44:07

Долоо хоногийн өрнийн зурхай

Хонь: Өөрийгөө дайчилж, байр сууриа ахиулахыг хичээ. Таны хичээл зүтгэл амжилтад хөтөлнө. Ажлын талбарт бусдыгаа уриалан дуудаж, идэвхжүүлэгч байх хэрэгтэй. Шинэ төсөл хөтөлбөр эхлүүлэхэд таатай. Орлого нэмэгдсэнээр санхүүгийн асуудлаа шийдвэрлэж чадна.  Долоо хоногийн сүүлээр сэтгэл санаагаар унах магадлалтай. Аль болох ганцаараа байхгүйг хичээж, олны дунд бай.

Үхэр: Долоо хоногийн эхээр бие өвдөж, сэтгэл тавгүйрхэх бололтой. Ажлаасаа чөлөө завсарлага авч амрах хэрэгтэй.  Таны зөн совин хүчтэй байх төдийгүй удахгүй биелэлээ олно. Гэнэтийн мэдээ таны амьдралд бүхэлд нь өөрчлөлт оруулна. Холбоо тасраад удсан хэн нэгнээс сураг дуулах бололтой. Санхүүгийн нөхцөл байдал сайнгүй байхыг анхааралдаа аваарай.

Хамтатгах: Тайван долоо хоног. Ихэнх хүмүүс амралтаа төлөвлөж, ажилдаа назгайрах хандлага ажиглагдана. Хэрэв ажлын үр дүн бүтээмжээ сайжруулахыг хүсвэл хамт олны тусламж дэмжлэгийг авч болно. Аливаад сэтгэлийн хөөрлөөр хандаж, огцом шийдвэр гаргах хэрэггүй. Ямар нэгэн тулгамдсан асуудлыг шийдэх ч хэрэггүй. Аялал зугаалгаар явах эсвэл холын замд гарахдаа эрүүл мэнддээ анхаарал тавихаа мартаж болохгүй.

Мэлхий: Ажил ихтэй завгүй байсан ч эрүүл мэндээ анхаарч, хортай зуршлаасаа татгалзах хэрэгтэй. Ажил хэрэгт саад үүсч, шийдвэрлэхэд багагүй хүч шаардана.  Санхүүгийн байдал сайжирч, орлого нэмэгдэнэ. Долоо хоногийн сүүлээр гэнэтийн таагүй мэдээ сонсч магадгүй. Энэ нь таныг сэтгэл санааны цохилтод оруулна. Гэртээ тайван, тухтай нөхцөл байдлыг бүрдүүлж, сайн амарч авах хэрэгтэй.

Арслан: Долоо хоногийн эхээр жижиг сажиг асуудлууд таны нервийг барж, залхмаар  санагдана. Асуудлын учир шалтгааныг тодруулахыг хичээснээр хялбар шийдэх арга замыг олно. Бизнесийн төсөл эхлүүлэх гэж байгаа бол санхүүгийн ар талаа баттай болгох хэрэгтэй. Аз туршсан үйлдэл хийж болохгүй. Сургалтад суух, мэргэжлээ дээшлүүлэхэд таатай. Гэр бүлтэйгээ хамт салхинд гарч, ажлын стресс бухимдлаа тайлах  хэрэгтэй.

Охин: Долоо хоногийн эхээр таныг амжилт хүлээж байна. Ажил хайж байгаагаа хүмүүс цалин сайтай ажилд орж чадна.  Таны амьдралд шинэ өөрчлөлт гарч эхэлнэ. Өдөр тутмын амьдрал, бусадтай харилцах харилцаанд тааламжтай өөрчлөлтүүд гарна. Хамт олны дунд үл ойлголцлоос болж сэтгэл гонсойж, урам хугарах бололтой. Энэ долоо хоногт эхэлсэн ажлаа эцэст нь хүргэхийн тулд идэвхтэй байх хэрэгтэй. Амралтын өдрийг гэртээ байж, тайван өнгөрөөхийг хичээгээрэй.

Жинлүүр:  Сорилттой тулгарна. Хууль эрхзүйн асуудал тулгарч болзошгүй. Хайр дурлалын харилцаа бүтэлгүйтэх магадлалтай. Хүлээцтэй байж, сэтгэл хөдлөлөө барин бүхнийг ухаанаар шийдэхийг хичээгээрэй. Долоо хоногийн сүүлээр ажилдаа амжилт гаргаж, шагнал урамшуулал авч магадгүй. Ажил ихтэй байсан ч гэр бүлдээ цаг гаргаж, ярилцаж байх хэрэгтэй. Ганц бие хүмүүс хайр дурлалд яарах хэрэггүй. Аялал зугаалгаар явах төлөвлөгөөнд саад гарч цуцлахад хүрч болно.

Хилэнцэт: Долоо хоногийн эхээр хамт олны арга хэмжээ, олон нийтийн ажил хэрэгт оролцоорой. Ажил хэрэгт цагаа нарийн тооцож, төлөвлөгөө гаргаснаар бага хугацаанд олныг амжуулж чадна. Аз турших, мөрийтэй тоглоом тоглох хэрэггүй. Аз таны талд биш. Хоолны дэглэм баримтлах, спортоор хичээллэхэд таатай. Долоо хоногийн сүүлээр санхүүгийн асуудлыг шийдэхэд туслах тодорхой хэмжээний мөнгө орж ирж магадгүй.

Нум: Ажил хэрэг бүтэлгүйтэх магадлалтай. Мөн таны хайр сэтгэлд их саад учирна. Сэтгэл санааны таагүй байдал ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлж, алдаа гаргахад нөлөөлнө. Аль болох тайван байж, сэтгэл хөдлөлөө хянаарай. Долоо хоногийн сүүлээр орлогоо нэмэгдүүлэх боломж нээгдэнэ. Таны ирээдүйн төлөвлөгөө, зорилгод өөрчлөгдөх бололтой. Өөрт таалагдсан зүйлсэд цаг, мөнгө харамлах хэрэггүй.

Матар: Шинэ долоо хоног таагүй эхэлнэ. Ирээдүйдээ санаа зовж, урам зориг буурна. Ажил хэрэгтээ анхаарал хандуулж, нарийн цагийн хуваарийг баримтлаарай. Хэт түргэн зангаасаа болж хайртай хүнээ гомдоох бололтой. Долоо хоногийн сүүлээр эрүүл мэндийн байдал сайжирч, сэтгэл санаа сэргэнэ. Амралтын өдрийг гэр бүлтэйгээ өнгөрөөж, эрч хүчээ цэнэглээрэй.

Хумх: Хайр дурлалд ээлтэй. Сэтгэлээ илчлэх, гэрлэх санал тавихад таатай. Сексийн ба хайр сэтгэлийн харилцаа нь өөрт тань баяр баясгалан өөртөө итгэх итгэлийг авчирна. Ажил ихтэй байх боловч өөртөө цаг гаргаж дуртай зүйлсээ хийхийг хичээгээрэй. Долоо хоногийн сүүлээр амьдралын эрч хүч өндөр байна. Бүтээлч чадвар, бэлгийн эрч хүч зөн мэдрэхүй бүгд нэмэгдэнэ. Санхүүгийн нөхцөл байдал эрс дээшилнэ.

Загас: Долоо хоногийн эхээр чухал гэрээ хэлцэл байгуулна. Ажилдаа амжилт гаргаж, магтаал сайшаал сонсоно. Амьдралын чухал асуудлаа хойшлуулах хэрэггүй. Гэр бүлд бага зэргийн маргаан, хэрүүл гарч магадгүй. Гэхдээ эцэст нь гэр бүлийн харилцаа бэхжиж, нэгнээ ойлгоно. Хүнд биелүүлж чадахгүй амлалт өгөхөөс зайлсхийгээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл