Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох энэ оны сүүлчийн тэмцээн Токиогийн "Их дуулга"-ын эхний өдрийн барилдаанууд үргэлжилж байгаа. Эхний өдөр манай тамирчид медалийн хур буулгаж байна. Тодруулбал эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг хүрэл медаль хүртсэн. Хэдхэн минутын өмнө эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдаж буй ОУХМ Д.Сумъяа хүрэл медаль хүртжээ.