8o
Улаанбаатар хот
mobile menu

Хумх: Үр ашигтай ажиллаж чадна

2016-06-17 08:58:23

Хумх: Үр ашигтай ажиллаж чадна

Хонь 

Гэр бүл, найз нөхөд, хөршүүдтэйгээ эвтэй, найртай бай. Үзэл бодлоо илэрхийлэх боломжийг бусдад олго. Хэрвээ санал нийлэхгүй бол хийж чадна гэдэгт итгүүл. Амьдрал улам хялбар болно. Өөрт чухал гэсэн зүйлд анхаарлаа хандуулахыг хүсвэл утсаа унтраа. Онлайнаар суралцах нь сонирхолтой байх бөгөөд боловсролын зэргээ хялбар аргаар нэмэгдүүлэх боломж олгоно.

Үхэр 

Эдийн засгийн холбогдолтой баримт бичигт гарын үсэг зурахдаа хянамгай бай. Мөн янз бүрийн салбарын хүмүүстэй уулзах, шинэ газарт шилжин суурьших нь маш том зүйл хийх боломж бүрдүүлнэ. Гэхдээ энэ нь таны дотоод мэдрэмжтэйгээ ойр байхын хэрээр шийдэгдэнэ. Санхүүгийн асуудлаа тогтвортой байлгахын тулд сүүлийн хоёр сарын зардлаа тооцоол. Таны хувьд онцгой байр эзэлдэг найз нөхөддөө цаг гарга.

Ихэр 

Та маш эрч хүчтэй баяр баясгалантай байх болно. Сайхан хувцаслаж баяр баясгаланг мэдэр. Хамтрагчийнхаа үгийг анхааралтай сонсохгүй бол та хоёрын хооронд ямар нэг асуудал үүсэх болно. Хэдийгээр тэд буулт хийхийг хүсэхгүй байсан ч зөвшилцөхийг хичээ. Өнөөдөр та хаашаа явж юу хийхийг хүсч байгаагаа мэд. Санамсаргүй асуудал гэнэт урган гарч ирснээр хийхээр төлөвлөж байсан зарим нэг зүйлээ амжуулж чадахгүй бололтой.  

Мэлхий 

Эв эеийг хичээх нь таны өнөөдөр үнэхээр хүсэж эрмэлзэх зүйл мөн. Гэвч энэ хүсэл чинь биелэхгүй байх эрсдэлтэй. Энэ үеэр бусад хүмүүс таныг хуурч мэхлэх буюу та өөрийгөө хуурах ч хандлага гарч болох юм. Хэт хэлэмгий эсвэл бүх юмыг мэддэг царайлах хүмүүсээс холхон бай. Ямар нэг зүйл үнэн байхад хэт сайхан санагдах юм бол тэр чинь худлаа л гэсэн үг. Танихгүй хүмүүст туслах гэсний хэрэггүй. Мэдэхгүй танихгүй газар, төвөгтэй нөхцөл байдлаас хол бай.

Арслан

Танд итгэл мөрөөдөл, найз нөхөд, инээд баяслыг бэлэглэж байна. Найз нөхдийн нэг нууцаа танд шуудхан хэлж, тухгүй байдалд оруулж магадгүй. Гэхдээ үүнийг шүүх гэж, мөн зөвлөгөө өгөх гэж оролдсоны хэрэггүй. Зүгээр л сонсоход болно. Спортын үйл ажиллагаанд оролцоорой. Гэртээ шагналаа тэвэрсээр орж ирнэ. Орон нутгийн эвлэлд байснаараа та нэр нөлөө бүхий хүмүүстэй танилцаж, холбоо тогтооно.

Охин 

Нөхцөл байдлаа зөв үнэлэхийг хичээгээрэй. Та шийдвэр гаргахдаа чухал зүйлийг орхигдуулах магадлалтайг анхаар. Шийдвэр гаргахаа түр хойшлуул. Хэдийгээр охины ордныхон ухаалаг хүмүүс боловч өнөөдөр мэдээллийг задалж ойлгоход хүндрэлтэй байх бололтой. Илүү ач холбогдолтой ажилд орохыг хүсч байгаа бол интернетээр ажил хайж, аль нь илүү тохирохыг олж мэд. Хамт олон болон мэргэжилтнүүдтэй харьцахад маш таатай байна.

Жинлүүр 

Олон нийтийн үйл ажиллагаа нь ихэвчлэн мэдээллийн болон сонирхолтой, хөгжилтэй байдаг. Таны харилцаанд чөлөөтэй хөдөлгөөнтэй хувцаслах нь тохиромжтой.Та өөрийн боломжоо алдахгүйг хичээгээрэй. Аялна гэдэг хөгжилтэй, та газар худалдаж авахаар шийдсэн сайтар шинжээрэй.

Хилэнц 

Хуультай холбоотой асуудлууд өнөөдөр сэтгэлийн дарамт үүсгэж магадгүй. Хамаатан садны сөрөг шүүмжлэлээс болж та хайртай хүнтэйгээ зөрчилдөх бололтой. Сэтгэл хөдөлгөсөн төсөл, төлөвлөгөө гайхалтайгаар эргэж та өөрөөрөө бахархахад хүрнэ, ялангуяа таныг хэн ч оргил өөд гарна гэж төсөөлөөгүй байсан бол. Хөнгөн хуумгай загнаж хамаг мөнгөө хамт олны баяр цэнгүүнд үрэх хэрэггүй.

Нум 

Оюуны хөдөлмөрийн салбарт ажилдаг хүмүүсийн хувьд хувирамтгай өдөр болохыг сануулж байна. Идэвхтэй амрах, дасгал хөдөлгөөн хийхэд таатай өдөр. Та өнөөдөр бүх зүйлийг амжуулах чадвартай байна. Эмэгтэй Нумуудын аялах хүсэл тэмүүлэл ба гэртээ тогтохгүй байгаа байдал нь гэр бүлийн харилцаанд хагарал үүсгэж, хэрүүл гарах шалтгаан болж болзошгүй. Од эрхэс өнөөдөр хайр дурлалд азгүй байхыг анхааруулж байна.  

Матар 

Энэ өдөр эрчүүд гэрийн ажил хийж, дэлгүүрээс юм цуглуулан цэцэрлэг, хашаагаа засаж арчилна. Хөргөгч, хүнс хадгалдаг шүүгээгээ хоол хүнсээр сайн дүүргэх хэрэгтэй. Тэр бүр уулзаад байдаггүй эртний найз эсвэл холын настай хамаатан тань гэнэт зочилж ирнэ. Зочид хүлээн авахдаа та баяртай байх ч хоол хүнс дутмаг байгаадаа сэтгэл зовно. Гэвч бүх зүйлс байр байрандаа байгаад сэтгэл хангалуун байж болно. Хийж байгаа зүйл тань дараа өдөр танд зовлон авчирна.

Хумх

Cap нартай нэгдэж хайр дурлалын тэмдэг Сугар гараг ашиг орлогын бэлэгдэл болсон Бархасбадь гараг Хамтатгахын ордод байрлаж, таны хайр дурлалд од гарагсын нөлөө их байна. Зарим тань бурхнаас илгээсэн хайртай учирч магад. Гадаад түншүүдтэй бизнесийн гэрээ хэлцэл хийхийг ашиглаж чадвал мөнгөний урсгал нэмэгдэх боломжтой. Борлуулалтын ажил эрхэлдэг Хумхууд үр ашигтай ажиллаж чадна.  

Загас 

Өнөөдөр аливаа зүйлийг хэтрүүлэхээсээ болгоомжил. Ичмээр нууц хэрэг тань задарч мэднэ, тиймээс бусдад илрүүлэхийг хүсэхгүй байгаа зүйлсээ маш сайн нууцлах тал дээр анхаараарай. Чухал хаяг, нууц үг, тэмдэглэл болон файлынхаа байгаа газрыг нууцлах нь танд хэрэгтэй. Сонссон юм бүхэндээ итгэх гэсний хэрэггүй. Хэт өөдрөг үзэл, биелэгдэшгүй мөрөөдөл тань таныг мөрийтэй тотоом тоглуулж, эрсдлийг үүрэхэд тань зоригжуулах болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл