Олимпийн эрхийн оноо олгох Токиогийн "Их дуулга" өнөөдөр эхэлсэн. Энэ оны сүүлчийн Их дуулга учраас 91 орны 474 жүдоч өрсөлдөж байгаа. Тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг хүрэл медалийн төлөө Португалийн тамирчинтай барилдаж ялалт байгууллаа. Ийн “Их дуулга” тэмцээнд хүч үзэж буй Монгол улсын тамирчдын медалийн буухиаг эхлүүлээ.