8o
Улаанбаатар хот
mobile menu

“PLAYTIME 2016” наадамд гадаадын 10 гаруй хамтлаг оролцоно

2016-06-15 16:45:18

“PLAYTIME 2016” наадамд гадаадын 10 гаруй хамтлаг оролцоно

Нийслэлийн ИТХ-аас баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “PLAYTIME-2016” олон улсын амьд хөгжмийн наадам гурав дахь жилдээ энэ оны зургадугаар сарын 24, 25, 26 өдөр Гацуурт тосгоны "Монгол шилтгээн"-д болно. Энэхүү наадмыг зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ.“Playtime-2016” наадам энэ жил хөтөлбөрийн агуулга, үйл ажиллагаа болон гадаадын хамтлагийн цар хүрээгээ улам тэлжээ. Тодруулбал, Шведийн дэлхийд алдартай “The Radio Dept” болон Японы “Roth Bart Baron”, “The You”, “Fu-Ching-Gido”, Францын “Charles Baptise”, Сингапурын “Annajudgeapril”, ОХУ-ын “Slackers”, БНСУ-ын “Shenanigans”, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “9596” Финландийн “Catself” зэрэг гадаадын амьд хөгжмийн 10 хамтлаг болон “Нисванис”, “The Lemons”, “Аясын салхи”, “UFO” зэрэг үндэсний шилдэг 25 амьд хөгжмийн хамтлаг дуучид, 20 гаруй DJ бүтээлийг “Playtime”, “Шинэ Давалгаа” тайзаар дамжуулан хүргэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж  байгаа аж.Тус на

адмын үеэр Монголд төдийгүй олон улсад нэр хүндтэй загвар зохион бүтээгч Ариунаа Сүри болон бусад залуус, уран бүтээлчдийн урлаж бүтээсэн хувцас, гоёл чимэглэл, арьсан эдлэл, хөрөг зураг болон гар урлалийн онцлог бүтээлүүдийг толилуулна гэж наадмыг зохион байгуулагчид хэллээ.

Playtime 2016 оны онцлох уран бүтээлчээр шалгарсан залуу уран бүтээлч У.Нарбаясгаланг наадмын зохион байгуулагчид урьж, наадмын бэлэг тэмдэг болох Playtime орчин үеийн урлагийн инстоляцийг бүтээлгэж буй юм байна. Энэ жил "Playtime 2016" наадам гурав хоног болох бөгөөд "Монгол шилтгээн" дэх автомашины зогсоол хомс байгаа тул хувийн тээврийн хэрэгслээс аль болох татгалзаж, нийтийн тээвэр болон наадмын үнэгүй автобусаар зорчихыг наадамд хүрэлцэн ирэх амьд хөгжим сонирхогчиддоо уриалсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл