Токиогийн "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэлсэн. Манай эрэгтэй тамирчид өрсөлдөгчдөө ялсан байна. Тодруулбал эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдаж буй гавьяат тамирчин Г.Амартүвшин, 66кг-ын тамирчин Д.Төмөрхүлэг энар өрсөлдөчөө ялж хэсгийн аваргын төлөө барилдах боллоо. Түүнчлэн манай эмэгтэй тамирчид ч мөн амжилттай оролцож байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдаж буй олон улсын хэмжээний мастер Д.Сумъяа А хэсгийн аваргын төлөө Германы бөхтэй хүч үзэж, өрсөлдөгчөө цэвэр ялсан байна.
Д.Төмөрхүлэг, Г.Амартүвшин нар хэсгийн аваргын төлөө барилдана
2015-12-04 12:09:00