8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол туургатны боксын анхдугаар наадмын хэвлэлийн бага хурал боллоо

2015-12-03 15:47:00

“Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”-ээс санаачлан Монгол туургатаны боксын анхдугаар их наадмыг Улаанбаатар хотноо арванхоёрдугаар сарын 12, 13, 14-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах товоо зарлаад байгаа билээ. Өнөөдөр тус нийгэмлэгийн удирдалга, гишүүд хэвлэлийн бага хурал хийн наадмынхаа талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийнхэнд хүргэлээ.

Хэвлэлийн бага хуралд “Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”-ийн гүйцэтгэх захирал Н.Ариунцэцэг, ерөнхий менежер Г.Эрдэнэтөгс, болон тус нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, Хөдөлмөрийн баатар, олимпын алтан медальт Э.Бадар-Ууган, Монгол Улсын начин Р.Пүрэвдавга, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр, Д.Энхбаяр, А.Өнөржаргал, нийгэмлэгийн гишүүн “Мотив” хамтлагийн дуучин Б.Ганбаатар, Их мастер Б.Мөнгөнтуул, “Азийн модель” агентлагийн захирал, мисс Ч.Содтуяа, Ази тивийн аварга, ОУХМ Д.Отгондалай, Боксын холбооны ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Ц.Батнасан, “Чингис зочид буудал”-ын менежер О.Пүрэвпунцаг нар оролцон мэдээлэл хийлэээ.

Тэмцээнийг Монголын Боксын холбоо дэмжин хамтран зохион  байгуулж байгаа бөгөөд тэмцээн зохион байгуулах комиссын даргаар Монгол улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн алтан медальт Э.Бадар-Ууган ажиллаж байгаа юм.Дэлхийн 196 орныг өөрийн холбоондоо нэгтгэсэн боксын спортыг Монгол туургатан дор өргөн дэлгэрүүлэн хөгжүүлж, таниулан сурталчлахаар ийнхүү Монгол туургатны боксын анхдугаар тэмцээнийг хийхээр бэлтгэл ажлаа базаажээ.Дэлхийг гайхагдах монголчуудыг дэмжих энэхүү наадамд  Монгол, ӨМӨЗО, Буриад, Халимаг, Тува улсын 18-40 насны шилдэг боксчид олон улсын AIBA дүрмийн дагуу оролцохоор мэдүүлгээ өгсөн байна.Тус тэмцээнд: 49 кг, 52 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 69 кг нийт 6 жин тус бүрт шилдэг дөрвөн тамирчин оролцох юм байна.Тэмцээний шагналын сан нь  Азийн орнуудын дунд зохиогдож байсан тэмцээнүүдээс өндөр тооцогдох мөнгөн шагналтай юм байна. Тухайлбал, зургаан жин тус  бүрд цомын эзэд тодрох бөгөөд Гранпри шагналын эзэн 750 крат сорьцтой  шилжин явах алтан цомыг гардан авах юм байна. Мөн жин тус бүрд нэгдүгээр байрт шалгарсан боксчин алтан медаль, өргөмжлөл 1500 ам.долларын эзэн болох бол хоёрдугаар байр мөнгөн медаль, өргөмжлөл, 1000 ам.доллар, гуравдугаар байр, хүрэл медаль, өргөмжлөл, 500 ам.долларын шагнал хүртэх аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл