Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё амжилттай үргэлжилж байна. Энэ удаагийн башёд бэртлийн улмаас өнгөрсөн сарын башёд барилдаагүй хоёр их аварга барилдаж байгаа юм. Тэмцээнийг Их аварга Хакухо М.Даваажаргал, озэки Котошёогикү, Икиой, Чиёоотори нарын дөрвөн бөх ганц ч унаагүй тэргүүлж байна. Харин тэргүүлэгчдийн араас аварга Харүмафүжи Д.Бямбадорж, озэки Кисэносато, Гоэйдо нарын бөхчүүд 4 даваа, 1 удаатай нэхэж байгаа юм. Түүнчлэн манай залуу бөх Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөрийн барилдаанд комосүби Точиношинд унасан юм. Харин Ичиножёогийн хувьд энэ башёд тун ч тааруу барилдаж байгаа юм. Түүний хувьд таван ялагдалтайгаар башёг үргэлжлүүлж байна.
Хакухо башёг тэргүүлж байна
2015-11-13 16:36:00