Өнөөдөр буюу 2015 оны 3 сарын 12-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2015 оны 02-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцууллаа.
Тус судалгаагаар ОСҮИ 02-р сард суурь үе буюу 2013 оны 1 сараас 17.3 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.5 хувь буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -1.4 хувь буурсан бол, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад мөн -5.06 хувиар буурчээ.
Ийнхүү Улаанбаатар хотын орон сууцны үнийн нэгдсэн индекс 7 сар дараалан буурлаа.
Шинэ орон сууцны үнийн индекс суурь үеэс 25.4 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.37 хувиар, оны эхэн үеэс -1.08 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулбал 0.55 хувийн өсөлт харагдаж байна.
Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 12.9 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.3 хувиар буурсан, оны эхэн үеэс -2.78, өнгөрсөн оны мөн үеэс -8.29 хувиар буурсан үзүүлэлт юм.
Нэгдсэн |
Шинэ о/с |
Хуучин о/с |
|
Индексийн утга |
1.173 |
1.254 |
1.129 |
Өмнөх сартай харьцуулахад |
-0.5 % |
-1.37 % |
-1.3 % |
Оны эхэнтэй харьцуулахад |
-1.4 % |
-1.08 % |
-2.78 % |
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад |
-5.06 % |
0.55 % |
-8.29 % |
ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин бүх төрлийн 4068 орон сууцны мэдээллийг хамруулсан байна.
Б.Өлзий