Монголын супер тулаанч Ж.Нарантунгалаг энэ сарын 21-нд Бээжин хотноо "One Fighting Championship"-ийн аваргын бүсээ хамгаалах тулаан хийхээр болжээ. Тэрбээр энэ удаа ОХУ-ын тамирчин Марат Гафуровын эсрэг тулалдах юм байна. Дашрамд дуулгахад, өнгөрсөн онд Ж.Нарантунгалаг "One Fighting Championship"-ийн хагас хөнгөн жингийн аваргын тулаанд ялалт байгуулж байсан юм.
Ж.Нарантунгалаг аваргын бүсээ хамгаалах тулаан хийнэ
2015-11-13 16:31:00