8o
Улаанбаатар хот
mobile menu

"ARIUNAA SURI" Монгол нэхийг боловсруулах шилдэг технологийг томьёолж чадлаа

2015-11-11 15:20:00
 
 

"Дархан Минж” ХХК нь Монгол хонины нэхийг боловсруулах шилдэг технологийн эрэл хайгуул  хийж дэлхийн арьс ширний салбарт тэргүүлэгч Европын Stahl, Cromogenia, Sarchem, Debag kimiya,  Хятадын Fambo компаниудын чадварлаг технологичидтой хамтран олон үе шаттай туршилт  судалгаа хийсний үр дүнд Монгол нэхийг боловсруулах шилдэг технологийг томьёолж чадлаа. 

 

Энэхүү технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр Монгол нэхий материалын талаарх уламжлалт  ойлголтыг эрс өөрчлөн, олон улсын стандартад нийцсэн хөнгөн, зөөлөн, тансаг хилэн нэхий  боловсруулсан нь Монголын үйлдвэрлэлийн салбарт нэгээхэн шат ахисан үйл явдал болоод байна. ARIUNAA SURI брэнд нь уг нэхийгээр орчин үед нийцсэн шинэлэг, дахин давтагдашгүй загвар гарган хамтран ажиллаж, үүнээс хамтарсан шинэ Брэндийг бий болгож, дотоодын болон олон улсын зах  зээлд нийлүүлэхээр зорин ажиллаж байна.

 

ARIUNAA SURI шинэ брэндийн танилцуулгыг 2015 оны 11-р сарын 14-нд Улаанбаатар, Crocus  Event Hall-д өргөн хэмжээний Энтертайнмент Fashion Show хэлбэрээр хийх гэж байна. Шоуны  хөтөлбөрийн хувьд маш олон сонирхолтой үзүүлбэр, сюрпризээр дүүрэн байх болно. Шоунд Европоос BAZAAR, ELLE, VOGUE гэх мэт загварын сэтгүүлүүдийн нүүр царай болж олон улсад хэдийнээ танил болсон загвар өмсөгч нар урилгаар хүрэлцэн ирж оролцох гэж байна.

 

Rebecca Kunikowski

 

Тэрээр Герман улсын Магдебург хотод төрсөн. Тэрээр  дэлхийд алдартай Elegant, Dark Beauty, Circe Swiss, Elemant,  HUF, Confashion, Storm  гэх мэт сэтгүүлүүдийн нүүрэнд гарч  байсан. Мөн Истанбул, Герман, Швейцари, Милан, Парис,  Нью-Иорк, Австрийн томоохон загварын агентлагуудад  загвар өмсөгчөөр 10 гаруй жил ажилласан туршлагатай  бөгөөд  Берлин, Парис, Лондогийн загварын долоо  хоногуудад оролцож байжээ.

 

Enok Groven

 

Enok Groven олон улсын загварын  ертөнцөд Модель, жүжигчин, дуу  зохиогч, байгаль дэлхийгээ хайрлан  тэмцэгч, дуучин , хөгжмийн зохиолч,  рейлити шоуны од зэргээр алдартай  нэгэн билээ. Enok Groven загвар өмсөөд  зогсохгүй хөөмийн урлагаар  хичээллэдэг авьяаслаг нэгэн юм. Милан, Лондон, Берлин, Парис, Барселона, Копенгаген, Лос Анжелос зэрэг том хотуудын загварын  агентлагуудтай хамтран ажилладаг төдийгүй алдартай хөгжмийн зохиолч нартай мөн хамтран  уран бүтээл туурвидаг. Загвар өмсөгч, фотомодель чиглэлээр ажилладаг учраас өөрийн салбарт  гарч буй чухал асуудлыг хөндөж FACC буюу Цаг уурын өөрчлөлтийн эсрэг загварын чиг хандлага  нэртэй нийгэмлэгийг байгуулсан. Энэхүү нийгэмлэг нь хувцас загварын салбар тэр дундаа хувцас үйлдвэрлэгчид, загвар зохион  бүтээгчид байгаль орчинд ээлтэй байдлаар хувцас үйлдвэрлэх , мөн загварын салбарын байгаль  орчинд учруулж буй хор хөнөөлийг багасгах зорилготой байгуулагдсан.  Түүний энэхүү үзэл баримтлал ARIUNAA SURI брэндийн гол уриа болон байгаль орчинд ээлтэй  материалаар хувцас хийдэг үзэл баримтлалтай маш ихээр тохирч байгаа бөгөөд тэрээр тун их  сэтгэл хангалуун байгаа.  Одоогоор тэрбээр Миланы Why Not Models, Копенгагены Diva Models, Парисын M Management, Нью  Иорк хотын ADAM Models, Лос Анжелос хотын Hollywood Model Management, Берлин хотын IZAIO  Models, Лондон хотын Nevs Model Agency агентлагуудад загвар өмсөгчөөр ажиллаж байгаа бөгөөд  дэлхий олон агентлагуудтай хамтран ажилладаг. 

Шинээр танилцуулах коллекцийг бүтээхээр Дархан минж ХХК болон ARIUNAA SURI брэндийн баг  бүрэлдэхүүн шаргуу ажиллаж байна. ARIUNAA SURI брэнд нь ноос ноолуур, арьс шир, гутал гэх мэт  үндэсний үйлдвэрлэгчид, хувь уран бүтээлчид, зураачид, гар урлагчид зэрэг олон баг хамт олныг  оролцуулан хамтран ажиллаж байдаг анхдагч үндэсний брэнд юм.

Өргөн цар хүрээг хамарсан өвөрмөц загварын шоуны тасалбар нь боломжийн үнэтэйгээс гадна  худалдан авсан билетний үнийн дүнгээс 2 дахин их үнийн дүнтэй хөнгөлөлт эдлэх эрх дагалдах  бөгөөд сонирхсон хүн бүрийн хувьд үүд хаалга нь НЭЭЛТТЭЙ гэдгийг зохион байгуулагчдын зүгээс  онцолсон юм. Дэлгэрэнгүй мэдээллийг: И-мэйл:   www.ariunaasuri.com Facebook page: http://www.facebook.com/ariunaasuri Event facebook page:   https://www.facebook.com/events/980024465351285/ Холбоо барих: 70152525, 88119969, 99030417

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл