8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан ажилтныг сонгон шалгаруулна

2015-12-02 14:48:00

Нийслэлийн Засаг даргын захирамжаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, орчин нөхцөлийг сайжруулах талаар төрөөс гаргасан хууль, тогтоомж, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” олон улсын конвенц, нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар баримтлах бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэг бүхий нийслэлийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний зөвлөл” - ийг байгуулан ажиллаж байна. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан ажилтны сонгон шалгаруулалтыг зарлалаа.
Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан байна. Үүнд:
 
 
1. Ажлын байранд тавигдах шаардлага:     
1.1 Ерөнхий шаардлага:    Үзүүлэлт    Шаардлагатай
Боловсрол    Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
Мэргэжил    Нийгмийн  ажилтан
Эрх зүйч
Мэргэшил    Харгалзахгүй
Туршлага    Мэргэжлээрээ 1 жил ажилласан байх.     
Ур чадвар    
Судалгааны арга зүй эзэмшсэн байх
Харилцааны өндөр ур чадвартай
Компьютерийн өргөн хэрэглээний программууд, техник хэрэгсэлийг бүрэн эзэмшиж чаддаг байх.
Багаар хамтарч ажиллах чадвартай байх.
Баримт бичиг, боловсруулах,
Манлайлан удирдах, зохион байгуулах ур чадвартай байх.
Тусгай шаардлага:    
 Хэлний, сонсголын, харааны бэрхшээлгүй байх
 Дохионы хэлний мэдлэгтэй байх

Бүртгэлийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2 давхарт “Сургалтын танхим”-д энэ сарын 21-ний өдрийн 09.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хийнэ. Төрийн албаны тухай хуулийн 16.2-т заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол хангаагүй, бичиг баримт дутуу иргэнийг бүртгэхгүй.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд дараах материалыг бүрдүүлж өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:
Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1)
Боловсролын  диплом, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хувь
Монгол Улсын иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/
Мэргэшсэн байдлыг их дээд сургууль төгссөнөөс хойшхи хугацаанд мэргэшил дээшлүүлэх урт буюу богино хугацааны сургалтад хамрагдсан гэрчилгээ,  диплоын  хуулбар 
Ажил байдлын тодорхойлолт
Цээж зураг 3х4-ийн хэмжээтэй 3 хувь
 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны А/166 дугаар тушаалыг үндэслэн  уг албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтыг явуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment