Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ хардаг ээжүүд УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид хандана
-
10.00 цагт
“Масс нам-Бодлогын нам” түүхэн шилжилт сэдэвт хэвлэлийн хурал МҮАН-ын хурлын танхимд болно..
-
10.00 цагт
НМХГ-ын хурлын танхимд сүүлийн үед барилга дээр гарсан осол, түүний шалтаг шалтгаан, ноогдуулсан шийтгэвэрийн талаар мэдээлэл хийнэ.
-
11:00 цагт
Академич Бямбын Ринчений мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал, ёслолын үйл ажиллагааны талаар MN мэдээллийн төвд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс хэвлэлийн бага хурал хийнэ.
-
11:00 цагт
Татварын ерөнхий газарт шинэчлэн батлагдсан НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг хангах, буцаан олголтын талаар мэдээлэл хийнэ.
-
11:00 цагт
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ хараад гэртээ байдаг зөөлөн тоглоом үйлдвэрлэгч ээжүүд УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, Дүүргүүдийн Засаг дарга нарт хандан албан бичиг хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.
-
12:00 цагт
"Судалгааны тэтгэлэг", "Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих тэтгэлэг"-ийн батламж гардуулах ёслолын ажиллагаа Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд болно.