Нийслэлийн 376 жилийн ой, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатарчууд уншиж байна” ном хандивлах нэг сарын аяныг Сүхбаатар дүүргийн Залуучуудын холбоо хэрэгжүүллээ. Сүхбаатар дүүргийн Залуучуудын Холбооны санаачлагаар НИТХ болон Улаанбаатар хотын төв номын сантай хамтран өрнүүлсэн уг аянд нийт 90 орчим төрийн болон төрийн бус байгууллагын 10 000 орчим ажилтан албан хаагчид, оюутан сурагчид, иргэн хувь хүмүүс нэгдсэн юм.Ингэснээр нийт 30 гаруй сая төгрөгийн 8000 гаруй номыг хандивласан байна. Дээрх цугларсан номыг Улаанбаатар хотын төв номын сангийн “Явуулын номын сан”-д хандивлаж байгаа бөгөөд катологид оруулж бүртгэсний дараагаар Улаанбаатар хотын алслагдмал дүүрэг хороодын иргэдэд хүрч үйлчлэх аж.
Хотын төв номын санд 8000 гаруй ном хандивлалаа
2015-12-01 17:53:00