8o
Улаанбаатар хот
mobile menu

Манай арван жүдоч Токиод хүч үзнэ

2015-12-01 16:37:00

Японы нийслэл Токио хотноо олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох "Их дуулга" тэмцээн зохион байгуулагдах гэж байна.Энэ удаагийн "Их дуулга"-д  96-н орны шилдэг 327 эрэгтэй, 204 эмэгтэй нийт 531 жүдоч энэ сарын 04-06-ний хооронд өрсөлдөх аж. Тус тэмцээнд манай улсаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч ардын багш О.Балжиннямын удирдлагад нийт 10 тамирчин оролцоно.

Эрэгтэй:

60 кг-д гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин /Төв аймгийн Угтаалцайдам сум, "Хилчин" спорт хороо, "Женко" клуб, Багануур ХХК, /
66 кг ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг /Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум, "Хилчин" спорт хороо, "Женко" клуб/
73 кг-д гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир /Увс аймгийн Тэс сум, "Хангарьд" спорт хороо/,
ОУХМ Ганбаатарын Одбаяр /Баянхонгор аймгийн Өлзийт сум, "Женко" клуб/
90 кг-д ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар /Архангай аймгийн Батцэнгэл сум, ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо/
100 кг-д хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр /Булган аймгийн Сайхан сум, "Женко" клуб/
Эмэгтэй:

48 кг-д гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг /Баянхонгор аймгийн Баян-Овоо сум, "Хүч" спорт хороо, "Женко" клуб/
57 кг-д Доржсүрэнгийн Сумьяа /Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, "Хилчин" спорт хороо/
63 кг-д ОУХМ Цэнд-Аюушын Цэрэннадмид /Хөвсгөл аймгийн Галт сум, "Хүч" спорт хороо, "Женко" клуб/
ОУХМ Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа /"Хүч" спорт хороо, "Ажнай" дэвжээний бөх/

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл