8o
Улаанбаатар хот
mobile menu

Жүдог орхисон Х.Цагаанбаатар самбо бөхийн ДАШТ-д оролцохоор мордлоо

2015-11-11 14:21:00

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Х.Цагаанбаатар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа жүдо бөхийн спортын тамирчны замналаа орхисоноо мэдэгдсэн билээ. Тэрбээр зодог тайлж, дасгалжуулагч болохоор Үндэсний шигшээ багтаа ажиллаж эхэлсэн. Тэгвэл Хөдөлмөрийн баатар маань хэдийгээр жүдогоо орхисон ч самбо бөхөд хүч үзэхээр болжээ.  Марокко улсын Касабланка хотноо энэ сарын 13-15-ний өдрүүдэд самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчид өчигдөр эх орноосоо морджээ. Улсаа төлөөлөн ДАШТ-д хүч үзэх багийн бүрэлдэхүүн  74 кг-Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Х.Цагаанбаатар Женко клубээ төлөөлөн оролцохоор мордсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл