8o
Улаанбаатар хот
mobile menu

Хотын иргэдийн дунд санал асуулга явуулна

2015-12-01 12:17:00

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Азийн сантай хамтран “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулга үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна. Зөвлөлдөх санал асуулга нь төрийн байгууллага аливаа төсөл хөтөлбөрийг иргэдэд танилцуулж, тэдний саналыг авч, тусган бодит ажил болгох зарчмаар үргэлжилдэг ажиллагаа юм. Санал асуулгыг хөгжингүй улсын олон хотод амжилттай явуулж, иргэд нь санал асуулгад идэвхтэй оролцож, төрийн байгууллагын шийдвэрт нөлөөлж чаддаг болсон байна. Улаанбаатар хотод энэ сарын 12, 13-ны өдөр анх удаа Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах гэж байгаа бөгөөд энэ чиглэлээр мэргэшсэн Станфордын Их сургуулийн Зөвлөлдөх Ардчилал төвийн захирал Доктор. Жэймс Фишкин эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллана.

Зөвлөлдөх санал асуулгаар дараахь төслүүдийг иргэдэд танилцуулж, санал авна.
Улаанбаатар метро
Туул усан сан цогцолбор
Туулын хурдны зам
Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк
Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк
Эко парк байгуулах
Улаанбаатар хотын зүүн талд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах
Сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан техникийн шинэчлэлт
Угсармал орон сууцны барилгын дулааны алдагдлыг бууруулах
“Бага тойруу”-ийн хуучин барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах
Монгол наадам цогцолбор, Экологийн коридор байгуулах
Туул, Сэлбэ голын орчныг сэргээн сайжруулах
Улаанбаатар хотыг хийн түлшээр хангах гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment