8o
Улаанбаатар хот
mobile menu

Мисс О.Ариунзул Б.Амархүүг төрсөн өдрөөр нь аав болгожээ

2015-11-11 15:45:00

ОХУ-ын Гавьяат жүжигчин, ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин дуучин Б.Амархүү Монгол дахь анхны бие даасан “Гэртээ хүрэх зам” тоглолтоо хийхдээ монгол фэнүүддээ хайртай бүсгүй О.Ариунзулыг албан ёсоор танилцуулж байсан билээ. Хосууд хамтран амьдарч байгаа бөгөөд хэвлэл мэдээллээр тун удахгүй гэрлэх гэж байгаа талаараа мэдэгдээд авсан. Мөн модель маань хөл хүнд болж шинэ хүнээ өлгийдөн авч хөөрхөн хүүгийн эцэг эх болцгоосон. Тэгвэл ээж болоод удаагүй О.Ариунзул хүүгийнхээ зургийг цахим хуудаснаа нийтэлсэн. Тэгвэл дуучин Б.Амархүү өөрийн цахим хуудаснаа “Миний хайртай гэргий. Хамгийн сайхан бүсгүй төрсөн өдрөөр минь намайг аав болгож өгсөн!! Миний амьдралын хамгийн том бэлэг барьсан чамдаа маш их хайртай!!! 4 сарын туршлагатай аав ээж 2” хэмээн бяцхан ханхүүтэйгээ хамтдаа авахуулсан зургаа дэлгэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Amarhkuu tanai ger bul huurhkun han hkuud ni az jargal hamgiin sain saihkan buhkniig husiye. Saihkan hosuud baina . ajiliin amjilt husiye.
2015/12/29 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment