Чөлөөт бөхийн барилдааны “Дэлхийн цом”-ын тэмцээн энэ сарын 11-12-нд АНУ-ын Лос-Анжелос хотод болно. Уг тэмцээнд манай улсаас 10 бөх уригджээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эхний найман байр эзэлсэн багууд урилгаар оролцдог уг тэмцээнд манай улсаас 57 кг Э.Бэхбаяр, С.Батболд, 61 кг Т.Түвшинтулга, 65 кг, Г.Мандахнаран Б.Батмагнай, 70 кг Д.Алтангэрэл, 74 кг П.Өнөрбат, 86 кг Т.Үйтүмэн, 97 кг Д.Хүдэрбулга, 125 кг Ж.Чулуунбат нар оролцох юм байна. Шилдэг багуудын “Дэлхийн цом 2016”-д өрсөлдөх Монголын шигшээ баг “А” хэсэгт ОХУ, Гүрж, Туркийн хүчтэй багуудтай таарчээ.
“Дэлхийн цом"-д манай 10 бөх уригдав
2016-06-02 15:38:00