Францын алдарт “Luis Vuitton” нь дэлхийн хамгийн үнэтэй цүнхийг хийсэн тухай мэдээллээ. “City Steamer MM bag” загварын цүнх нь 55 мянган ам.долларын үнэтэй. Саяхныг болтол 50 мянган ам.долларын үнэтэй “Dora PM” хамгийн үнэтэй цүнх гэгддэг байсан. Нэртэй брэндийн шинэ бүтээгдэхүүн нь торонгийн арьсаар хийсэн алтан түгжээтэй, тугалын арьсан оруулгатай аж. 1854 онд байгуулагдсан “Luis Vuitton“ компани нь авдар, аяллын цүнхээрээ нэрд гарснаас гадна гоёл чимэглэл, хувцас, гутал, цаг зэргийг үйлдвэрлэдэг билээ.
Энэ дэлхийн хамгийн үнэтэй цүнх
2015-11-29 11:38:00