8o
Улаанбаатар хот
mobile menu

Аделийн жин хассан нууц

2015-11-28 17:12:00

Их Британийн дуучин Адель хөгжмийн ертөнцөд тун ч амжилттайгаар эргэн ирсэн билээ. Үүний нууц түүний шинэ дуунуудад агуулагдаж буйгаас гадна дуучин бүсгүйн эрс өөрчлөгдсөн гадаад үзэмж, төрх ч ихэд нөлөөлжээ. Хальт харвал бүсгүйн юу ч өөрчлөгдөөгүй мэт санагдах ч үнэндээ бол тэрбээр цэцэглэж, өөртөө илүү итгэлтэй болж, эмэгтэйлэг харагдах болсон юм.  Сүүлийн нэг жил хагасын дотор Адель илүүдэл жингээсээ ангижирч чадсан байна. Тэрбээр саяхан 15-20 килограмм жин хаясан гэдгээ өгүүлэв. Хоолноосоо гурилан, чихэрлэг, өөх тос ихтэй хүнсийг хасаад ногоогоор дагнасан гэнэ шүү. Дээр нь биеийн тамираар хичээллэжээ. “Би хоолноосоо чихэр, нүүрс-ус, хурц болон тослог хүнс, тамхи хийгээд хатуу дарсыг хассан. Жимсээр хооллогч болсон шүү. Фитнесийн тамхимд штанг өргөх нь надад таалагддаг. Маш амархан улайдаг учраас өөрийгөө толинд харахаас ичдэг юм” хэмээн дуучин бүсгүй жингээ хассан нууцаа дэлгэжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment