Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын жүжигчин, МУСТА Н.Төмөрбат зуурдаар таалал төгсчээ. Талийгаач “Долоон бурхан харвадаггүй”, “Хүдэн”, “Тайга”, “Төмөр нар” зэрэг олон уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэнээр нь хүмүүс андахгүй сайн мэднэ. Тэрбээр БНМАУ-ын Ерөнхий сайд болон МАХН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаасан Жамбын Батмөнхийн тухай баримтат уран сайхны кинонд гол дүр бүтээж байсан юм. Харамсалтай нь киноны зураг авалтыг дуусгаж чадалгүй уржигдар зуурдаар нас барсан байна.
Жүжигчин Н.Төмөрбат зуурдаар таалал төгсчээ
2015-11-28 13:23:00