Орон нутаг мал, амьтны галзуу өвчин гарчээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Увс аймгийн Завхан, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан, Архангай аймгийн Ихтамир суманд мал, амьтны галзуу өвчин илэрсэн байна. Өнөөдрийн байдлаар дээрх аймгуудад үхэр, ямаа, үнэг, тэмээ галзуу өвчилсөн гэдгийг ОБЕГ-аас мэдээлжээ.
Мал, амьтны галзуу өвчин гарчээ
2016-05-19 16:12:00