Хятадын Шинжаанд хийж байсан археологийн малтлагын үеэр гурван нүдтэй байсан байж болох гурван ухархайтай гавлын яс олджээ. Эрдэмтэд түүнийг 2200-2800 жилийн настай гэж байна. Гэхдээ гавлын ясан дахь гурван ухархайны нэг нь хятадын баруун хойд нутгийн омог хоорондын мөргөлдөөн дайны үеэр олсон шархных байж болох аж. Мөн зарим нь энэ бол тухайн хүнийг аврахын тулд хийсэн мэс заслын ул мөр ч байж болох юм хэмээн таамаглаад байгаа аж. Тэд үүнийгээ дээр үед афтекууд, өмнөд Америкийн бусад ард түмнүүд ч мэс засал хийдэг байсныг жишээ болгожээ. Үүнээс гадна төвдийн лам нар гурав дахь нүд нээнэ гэдэг ёслолын үеэр ер бусын арга хэрэглэдэг байсныг жишээ татан шашны нэг ёслолын улмаас ийм болсон байж болох талтай гэж байгаа хүн ч байна.
Гурван ухархайтай гавлын яс эрдэмтэдийг талцуулж байна
2015-11-27 17:01:00