Өнгөрсөн долоо хоногт Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос сэргээшийн шинжилгээнд бүдэрч, олимпийн эрхээ алдсан тамирчдын нэрийг зарласан билээ. Үүнтэй холбоотойгоор Рио-2016 олимпийн наадмын зохион байгуулах хорооноос олимпийн үеэр тамирчдаас сэргээшийн лаборатрит 5000 гаруй удаа шинжилгээ авна гэдгийг мэдэгдсэн байна. Тодруулбал тус лаборатори нь Олон улсын олимпийн хорооноос 11 сарын өмнө магадлан итгэмжлэгдсэн бөгөөд 2600 гаруй дээжид шинжилгээ хийгээд байгаа гэнэ. Долдугаар сараас өмнө Бразилын Сэргээшийн хяналтын удирдах газраас сэргээшийн шинжилгээ хийх, сорил авах ажилд 130-140 хүнийг сурган бэлтгэх юм. Үүнээс 96 ажилтан нь аль хэдийн бэлтгэгдсэн тухай Спортын сайд Рикардо Лэйс мэдэгдсэн байна. Энэхүү лаборатори олимпийн үеэр 24 цагаар ажиллах юм байна.
Тамирчдаас 5000 гаруй шинжилгээ авахаа мэдэгджээ
2016-05-16 09:02:00