"ДОЗ ПЛАС" энтертайнтэнтынхан Монголын киног дэлхийн төвшинд хүргэх чин-хүү хүсэл эрмэлзэлтэй ажилладаг уран бүтээлчид .Тэд Монголын кинонд гаднын уран бүтээлчид оролцох нь Монголын киног сурталчлах том алхам гэж үздэг. Тэр ч утгаараа өнгөрсөн жил гаргаж байсан "Элэг Нэгтэн" кинондоо Азийн тэр дундаа Тайландын нэр хүнтэй жүжигчдийг хамруулж чадсан билээ.
Мөн үүнээс гадна "Элэг Нэгтэн" киноны гол дүрд тоглосон жүжигчин А.Мөнгөнзул Москвагын Олон улсын кино наадамд "ЭЛЭГ НЭГТЭН" киногоороо амжилттай оролцсон байна. А.Мөнгөнзулын хувьд тус кино наадамд амжилттай оролцож Монголын өнөөгийн кино урлагийн талаар илтгэл тависан байна. Одоогоор “Элэг нэгтэн” кино олон улсын 3 дахь кино наадамд амжилттай оролцсон нь энэ аж. Гурван кино наадамд оролцсон төдийгүй Энэтхэг,Хойд Солонгос, Японы кино наадамд уригдаад байгаа аж.