Солонгосын Жежү хотноо болж буй жүдо бөхийн гран при тэмцээний хоёр дахь өдрийн барилдаанууд эхэллээ. Өнөөдөр эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ын жингийн барилдаанууд болно. Тэгвэл манайхаас өнөөдөр зургаан бөх Жежүгийн татамид гарч барилдах юм. Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Н.Хадбаатар, Б.Пүрэвдаваа нар зодоглож байгаа бол 81 кг-д О.Ууганбаатар, Э.Мөнхжаргал нар хүч үзэж байна. Харин эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид нар барилдаж байна.
Өнөөдөр манай зургаан бөх барилдана
2015-11-27 10:21:00